“Таван толгой”-н орд ард түмний өмч үү, Д.Ариунболдын өмч үү

0
Өнөөдөр "Эрдэнэс Таван толгой” ордын 50 хүртэлх хувийг ард түмэн эзэмшиж байсан энэ баялаг хэний өмч вэ? гэх асуулт урган гарахад хүрлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 16-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг Хятадуудад зарах тухай санамж бүхий гэрээ олон нийтэд ил болоод байгаа юм. Энэхүү гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаяглажээ.

 


Гэрээнд "Таван толгой” ордыг 400  сая ам.доллараар худалдсанаар Чалкогийн өрийг 2017 оны эхний улиралд багтаагаад төлөх боломжтой гэх агуулгыг илэрхийлжээ.

 

Уул уурхайн яам, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Тайлбар өгөх боломжгүй”

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөн энэ үед 400 сая ам.доллар бол асар бага үнэ юм. Дэлхийд аравт тоологддог "Таван толгой”-н ордыг зөв ашиглавал монголчуудыг 300 жил "тэжээнэ” гэж эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг.

 

Сануулахад, 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39-р тогтоолын "...Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэх:...Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” гэж заасан байдаг.

 

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороонд байгаа мэдээллээр "Таван толгой"-н нийт хувьцааны 82.89 хувь буюу 12433326819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд17.05 хувь буюу 2558175510 ширхэг нь иргэдийн нэр дээр8497671 ширхэг хувьцаа 553 аж ахуй нэгжийн нэр дээр байдаг аж.

 

Дэлхийд аравт тоологддог "Таван толгой”-н ордыг зөв ашиглавал монголчуудыг 300 жил "тэжээнэ” гэж эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг.

Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 эзэмшигч хувьцаа Монгол Улсын иргэд болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Гэвч олон улсын жишиг, санхүү, хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй аж.

 

"Таван толгой”-н ордыг Хятадуудад худалдах уу үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд өртөөд байна. Энэ тухай УИХ-ын гишүүд маш сайн мэдэж байх ёстой атал "мэдэхгүй” гэсэн хариулт өгч суух ёстой хүмүүс биш юм. Тэд энэ асуудлыг мэдэж, зөв бурууг нь хэлэлцэх ёстой.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Таван толгойн 49 хувийг зарах талаар бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас хэлж мэдэхгүй байна” гэсэн бол  Б.Баттөмөр гишүүн  "Надад ямарч мэдээлэл алга. Мэдээлэл хийсэн  Ж.Батзандангаас асуусан нь дээр байх” гэлээ. Харин Уул уурхайн яам, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Тайлбар өгөх боломжгүй” хэмээн хариулжээ.

 

Тэрбээр "Таван толгой" төслийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх Шиньхуа групптэй хийсэн уулзалтын дараахан  "Тавантолгой бол ойрын халуун сэдэв байх болно” гэж мэдэгдэж байсан юм.

 

"Эрдэнэс Таван толгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаягласан гэрээ нийтэд ил болсон шиг 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд Ж.Наранцацралт "Эрдэнэт”-ийн талаар Орос руу захидал бичээд огцорч байсан түүх бий.

 

Б.Цэцэг

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex