ЧУУЛГАНЫГ ХАМГИЙН ИХ ТАСАЛСАН ГИШҮҮДИЙГ О.СОДБИЛЭГ, А.СҮХБАТ НАР МАНЛАЙЛЖЭЭ
УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр сар гаруй хугацаанд 16 удаа хуралдсан байна. Сүүлийн үед хуралдаандаа суухгүй байгаа гишүүдийн асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн. Энэ нь УИХ-ын дарга М.Энхболдыг гадаадад айлчлал хийж байх хойгуур дэд дарга Ц.Нямдорж хурлыг удирдсантай холбоотой юм. Тэрээр хуралдаа ирээгүй гишүүдийг дэлгэцээр харуулж, бүгдийг нь цоллон дуудаж хуралдаа ирэхийг шаардсан юм. Ингээд төрийн түшээдийн хуралдаа хэрхэн суудаг ирцийн мэдээлэл гарчээ. Үүнээс харвал хуралдаанаа хамгийн их тасалсан нь О.Содбилэг, А.Сүхбат, Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд нарын гишүүн байна. Түүнчлэн цагтаа ажилдаа ирдэггүй хамгийн олон хоцордог нь С.Батболд, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.