Ц.Нямдорж : Гишүүд чуулганд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт товлогдсон ч одоогоор гишүүдийн ирц бүрдээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айчлал хийж байгаа учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалах юм.
Тэгвэл тэрбээр чуулганы хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг "МАН-ын 65 гишүүн чуулганы хуралдаандаа ирж чуулганы ирц бүрдүүл. 2012 оны Ардчилсан намын ирц шиг яваад байх юм уу. Сонгогчдын итгэлийг дааж амьдар. Ажлын хэсгийнхэн үүдэнд ирээд бүтэн өдөр хүлээж байна. Хариуцлагатай байх хэрэгтэй. Чуулган дундуур байнгын хороо хуралдуулж, чуулган үймүүлдэг байдлаа зогсоо.
Чуулганы хуралдаанаа цагтаа эхлүүлдэг хэлбэрт шилжмээр байна. Гишүүдийн туслахууд "унтаж байгаа” гишүүдээ гэрээс нь очиж авчирч хуралдаанд нь суулга. Томилолтоор яваагүй, хуралдаанд суух ёстой 60 гишүүн байна. Чуулганд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ. Хуралдаа яаралтай ир” гэсэн сануулгыг өгч, чуулганы танхимд ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг зарлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна.