АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

0

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

Барак Обамагийн захиргааг солих багаа Доналд Трамп бараг бүрдүүлээд байна. Сонгогдсон Ерөнхийлөгчийн санал болгож байгаа нэр дэвшигчдийг Сенат батлах ёстой. Тэр нь ёс төдий болж өнгөрөх болов уу гэж олон нийт таамаглаж буй. Трампын бизнес багт ямар  хүмүүс багтаж байгааг танилцуулъя. 

Доналд Трампын захиргааны шинэ баг нь АНУ-ын түүхэнд хамгийн баян гэж тооцогдох бөгөөд хэд хэдэн саятнуудаас бүрдэж байна. Тэднээс хоёр нь "Forbes” сэтгүүлийн баячуудын жагсаалтад багтсан хүмүүс байгаа юм. Ирээдүйн сайд нарын хөрөнгийн нийлбэр нь зургаан тэрбум доллар болж байна. Өөр хэд хэдэн албан тушаалын эзэд тодроогүй байгаа учир баян сайд, түшмэдийн тоо өсч магадгүй юм.


Стивен Мнучин (Сангийн сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

Тэрээр 2002 онд өөрийн "Dune Capital Management” гэх санг байгуулан Америкийн баруун эрэгт суурьшин кино төслүүдийн продюссер хийх болжээ. Энэ үеэрээ "Икс хүмүүс”, "Аватар” зэрэг кинонд хөрөнгө оруулжээ. Трампын сонгуулийн штабын гишүүнээр ажилласан ба үүнээс өмнө улс төр хийж байгаагүй. 

Рик Перри (Эрчим хүчний сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

Техас му­жийн захирагчаар 2000-2015 онуудад  ажиллаж байжээ. Трампийн мөрийн хөтөлбөрийг эрс хатуу­гаар шүүм­жилж байс­наа хожим уучлалт гуйсан ажээ. Эрчим хүч­ний хоёр ком­панийн захирлуудын зөв­лөлийн гишүүн бөгөөд энэ ашиг сонирх­лын зөрчил хэрхэн шийдэгдэх нь тодорхой­гүй. Нефть, хийн  аж үйлдвэр болон Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмждэг. 

Бен Карсон (Орон сууцны барилга, хотын хөгжлийн сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

 

Бен 2008 онд АНУ-ын иргэний дээд шагнал Ерөнхий­лөгчийн Эрх чөлөөний медалиар шагнагджээ. Ерөнхий­лөгчийн сонгуулийн кампанид оролцохоор 2015 оны сүүлчээр шийджээ. Хожим нэрээ татаад Трампыг дэм­жихийг уриалсан байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлт, мари­хуана мансууруулагчийг хуульчлахын эсрэг зог­сож, галт зэвсэг авч явахад хязгаарлалт  тогтоохын төлөө байгаа. 

Уилбур Росс (Худалдааны сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

 1976-2000 онд "Rothschild” банкинд ажил­лан дампуур­лын үеэр компаниудын хямралын захир­­гааны туршлагатай бол­жээ. "WL Ross” ком­паниа 2000 онд байгуулан эрсдэл­тэй ак­тивыг худал­дан авч тэднийг хямралаас гаргаад дахин худалдах талаар мэргэшжээ. Үүнээс нэг тэр­бумын хөрөнгийг босгож өгөв. Одоо нийт хөрөнгө нь 2,9 тэрбум гэж үнэлэгддэг.  Нью-Йорк хотын мэр Рудольф Жулиа­нийн хувьчлалын асууд­лын зөвлөх, Билл Клинтоны  захир­гаа­ны зөв­лөх байлаа. Доналд Трампын эдийн засгийн  хөтөл­бөрийг боловсруулахад оролцжээ. 

Том Прайс (Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн яамны сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

 Тэр 1997-2005 онд Жоржиа мужийг Сенатад төлөөлөн сууж байгаад дараа нь Төлөөлөгчдийн танхимд мужаасаа сонгогджээ. Өнөөдрийн "Obamacare” гэж нэрлэгдэн үйлчилж байгаа  эмнэлэгийн даатгалын системийг шинэчлэхийн төлөө 2010 оноос хойш ажиллаж байна.

Эндрю Паздер  (Хөдөлмөрийн сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

 Тэр 1997 он хүртэл хуульчаар ажиллаад дараа нь Кархер­тай нийлэн "CKE Restaurants” компанийн хуульч болжээ. Хожим жилдээ 1.4 тэрбум дол­ларын эргэлттэй энэ сүл­жээ­ний ерөнхий захирал болсон байна. Хөдөлмөрийн доод хэмжээг нэмэг­дүүлэхийн эсрэг нэг биш үгээ хэлж байлаа. Хөлсийг нэмэх нь ажлын байрыг хорогдуулж, жи­жиг бизнест саад болдог гэж Паздер үздэг гэнэ. Тэрээр Обамагийн "Obamacare” эмнэлгийн даатгалын хөтөлбөрийг шүүмжлэн тэр нь рестораны бизнесийг хөнөөсөн гэж хэлж байжээ.

Элейн Чао (Тээврийн сайд)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

Тайванд хятад цагаачийн гэр бүлд төржээ. Наймтайдаа АНУ-д ирж суурьшжээ. Харвардын бизнесийн сургуульд суралцсан. Төгсөөд "Bank of America” банкинд зээлийн асуудлаар дэд ерөнхийлөгч, олон улсын банкны төлөө­лөгчөөр Citicorp-т ажиллаж байсан. Цагаан ордонд дад­лага хийгээд  улс төрд орсон байна. 1989-1991 онд АНУ-ын Тэврийн яамны орлогч сайд байсан. Бага Жорж Бушийн захиргаанд Хөдөлмөрийн сайдаар 2001-2009 онд ажиллажээ. Өндөр албан тушаалд байсан анхны ази эмэгтэй. Түүний нөхөр Митч Макконнелл Сенатын бүгд найрамдахчуудын олонхийн лидер аж.

Мик Малвани  (Захиргааны төсвийн газрын дарга)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

 Өмнөд Каролина мужийн сонгуулийн тав дугаар тойр­гоос Төлөөлөгчдийн танхимд 2006 онд сонгогдсон анхны бүгд найрамдагч болж байжээ. Мөн 2011 онд тойргоосоо дахин конгрессын гишүүнээр сонгогджээ. Санхүүгийн асуудалдд консерватив хандлагатай бөгөөд холбооны зардлыг багасгах талаар маш идэвхтэй ярьж иржээ.

Линда Макмахон (Жижиг бизнесийн удирдлагын алба)

 АНУ-ын эдийн засгийг саятнууд удирдана

Винсент Макмахоны эцэг 1982 онд "World Wide Wrestling Federation” (WWWF) нэрээр алдартай "Capitol Wrestling” гэх өөрийн компанийг хосуудад заржээ. 
Линда Макмахон 1980-2009 онд мэргэжлийн бөхийн салбарын арга хэмжээг зохион явуулдаг "World Wrestling Entertainment” компанийг удирдаж байв. Линдагийн хувийн хөрөнгө нь  одоо нэг тэрбум доллараар үнэлэгддэг.


 


 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex