“Алтан тариа”-н ус даадаггүй, улцайдаг гурилнаас ганц боллоо

0

"Алтан тариа” гэх нэрийг Монголчууд бүгд мэднэ. Арга ч үгүй биз. Статистикийн хорооноос гурилын үнийн мэдээллийг гаргахдаа ч "Алтан тариа”-н савласан 1 кг гурилын үнийг жишиг болгон гаргадаг шүү дээ. Нэг ёсондоо гурил үйлдвэрлэлийн салбартаа монополь харагддаг. Гэхдээ энэ нь "Алтан тариа”-н гурил чанартай гэсэн үг биш. Учир нь "Алтан тариа”-н гурилтай холбоотой гомдол иргэдийн дунд цөөнгүй байдаг нь нууц биш. Монголчуудын гурилын хэрэгцээ онцгой ихээр нэмэгддэг сар шинийн баяраар "Алтан тариа”-н гурил ус даахгүй юм, буузны гурил нялцайчихлаа, ганц баяраараа онцгүй буузаар зочдоо дайллаа гэсэн гомдол хэлж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Ирсэн зочдынхоо өмнө нүүр хийх газаргүй болсон олон буурай энэ гурилнаас ганц боллоо хэмээн амаа барин сууна. Улаанбаатар, Хурх гээд олон шинэ үйлдвэр байдаг. Экспортын гурил ч сонгох боломж байсан. Гэсэн хэдий ч эдийн засаг хүнд энэ үед ууган үйлдвэрээ дэмжсэн биш хохирсон иргэд олон байна. Энэ явдал зөвхөн өнөө жилийн асуудал ч биш, 2013 онд мөн ийм байдал үүсч, компанийн зүгээс зах зээлээс татан авалт хийж байсан удаатай. Өнөө жил яах бол. Татаж авахгүй юм аа гэхэд ядаж уучлалт гуйх болов уу. Тус үйлдвэрийн гурилын үнийн тухайд нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байгаа. Гурил манайхны гол хэрэгцээт хүнс учраас үнийн асуудал дээр бол айхтар их гомдол тавиад байдаггүй. Харин хэрэглэж буй гурилынхаа чанарын талаар үг хэлэхгүй гээд яах ч билээ. Ер нь бол чанар муу буудайгаар гурил хийдэг гэх гомдол "Алтан тариа”-г их чиглэдэг. Энэ ч ортой бололтой. Тариаланчдаас хамгийн хямд буудайг нь түүж аваад, түүгээрээ үйлдвэрлэл явуулдаг гэдгийг олон хүн мэднэ. Буудайн үнэ 520 мянган төгрөг байхад тус компани 440 мянгаар зарлаж авсан байдаг. Ямартаа л ус даадаггүй урсаж нялцайдаг, борлуулж жигнэж боов талх хийсэн ч хөөлт муутай идүүр багатай, өнгө нь хувирч хөхөрдөг муу гурил гэх комментууд цөөнгүй таарч байхав. За мөн тус үйлдвэртэй холбоотой бас нэг гомдол нь чанар муутай тэжээл. Иргэд нь яахав хууртаад өнгөрлөө гэхэд ид зах зээл нь эхэлж байгаа малын тэжээл нь мөн эргэлзээтэй гэв.

Тус компанийн тэжээлийн үйлдвэрийг барилцсан мэргэжилтнүүд нь технологийн горим зөрчихгүй хэмээн эзэдтэйгээ муудалцаад гарсан гэж ярилцдаг. Товчхондоо нарийн боовны үйлдвэрийн буцаалтаар ирсэн, хугацаа нь дууссан зарагдаагүй бүтээгдэхүүн, худалдаалж болохгүй жижиг өндөг зэргийг тэжээлдээ холих эсэхээс энэ бүхэн эхэлсэн ч гэлцэх нь бий. Ямартай ч үндэсний ууган гэх нэртэй энэхүү үйлдвэрт иргэд маань ч чадуулж ханахгүй, малчид маань ч мадлуулж ханахгүй бололтой дог оо.

Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex