Баянзүрх ба сонгогчийн эрх
-Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гээд цагаан цаасан дээр хараар бичигдсэн товч, тодорхой заалт бий-
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан бүртгэлийн дагуу Баянзүрх, Налайх дүүргүүдэд нийт 206437 сонгогч санал өгөх эрхтэй. Санал өгөх эрхтэй нийт сонгогчдын 45 хувь буюу 93587 нь орон нутгийн сонгуульд оролцжээ. Гэсэн хэдий ч иргэдийн сонголтоос үл хамааран АН-ын зургаан нэр дэвшигчийг хууль зөрчсөн гэж Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо шийдвэр гаргаснаас уг маргаан улс төрийн хэрүүл болоод буй юм. Тиймээс дүүрэгт аль нам ялсан бэ гэхээс илүү сонгогчийн эрх, иргэний эрхийн асуудлыг хөндөхийг зорилоо.
Монгол Улс 1992 онд анхны Үндсэн хуулиа баталж, төрийн эрх барих дээд байгууллагыг ардчилсан сонгуулийн зарчмаар байгуулах, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан. Энэ цаг мөчөөс хойш бид дөрвөн жилийн давтамжтай парламентын болон орон нутгийн сонгуулиа зохион байгуулсаар ирсэн. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож ирсэн он тооллыг тооцвол бид ардчилалд идэвхтэй оролцогчид. Гэвч иргэний сонгох, сонгогдох эрхийг үнэгүйдүүлэх, бодлогын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн шууд оролцоо бүдгэрсээр. Өнгөрсөн өдрүүдэд Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон, томилоогүй гэсэн маргаан эцэстээ иргэдийг хоёр талцуулж, манайх ялсан, танайх ялсан гэх маргаан одоо ч үргэлжилсээр. Угтаа бол иргэд хэнд илүү их санал өгч, хэнийг сонгосон бэ гэдэг нь санал өгсөн иргэдийн тоогоор товч, тодорхой гараад ирсэн тохиолдолд АН, МАН ялсан гэж маргахаас илүү сонгогчдын саналыг хүндэтгэх учиртай. Энэ нь өөрөө иргэдийн оролцоог дээдлэх чухал үзүүлэлт болох учиртай.
Иргэний эрхийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл батлагдсан бол иргэний төрийн үйл хэрэгт оролцох, өөрийнхөө дуу хоолойг хүргэх, төрийн хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох Үндсэн хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх боломж бүрдэх байсан юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх тодорхой механизмуудыг нэмэх боломж бүрдэх байсан юм.
УИХ болон орон нутгийн сонгуульд сонгогчид саналаа өгч, түүнийг нь сонгуулийн байгууллага баталгаажуулснаар төрийн төлөөлөл сонгогддог нь ардчиллын үндсэн зарчим. Өнгөрсөн хугацаанд иргэд сонгуульд оролцож, сонгох, сонгогдох эрхээ эдэлсээр ирсэн ч яг 20 жилийн өмнөх шиг иргэдийн оролцоотойгоор төрийн түшээдээ сонгож байна уу гэдэг эргэлзээтэй асуулт. Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гээд цагаан цаасан дээр хараар бичигдсэн товч, тодорхой заалт бий. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого улс төрийн аль ч намд таашаагдсан ойлголт биш. Иргэдийн оролцоог бүдгэрүүлэх тусам улс төрийн намуудад ашигтай, өөрсдийн эрх мэдлээ хэтрүүлэх боломж нь бүрдэнэ. Тиймээс сүүлийн жилүүдэд аль нэг аймаг, дүүрэг, сум, УИХ-ын сонгуулийн тойрогт "АН ялсан, МАН ялсан эсвэл” гэсэн маргаан олныг төөрөгдүүлэх болсон. Сонгуулийн маргааныг эцэслэх шүүхийн байгууллага нь, сонгуулийн хороод нь ч үнэн, худлыг ялгахааргүй болтол шийдвэрээ хэн нэгний эрх ашигт нийцүүлэн гаргаж ирсэн. Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль 2016 оны аравдугаар сарын 19 болон 23-ны өдөр явагдаж нийт 41 мандат бүхий Төлөөлөгчдөөс Ардчилсан намаас 22, МАН-аас 19 суудалтайгаар сонгогдсон. Гэвч АН-аас сонгогдсон зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос гаргасан. Сонгууль болсноос хойш буюу өнгөрсөн таван сарын хугацаанд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос гаргасан бүх шийдвэрийг 41 удаагийн шүүх хурлаар 189 шүүгч оролцон, хүчингүй болгожээ. МАН эсвэл АН ялалт байгууллаа гэхээс илүү сонгогчдын олонх нь хэнд нь санал өгсөн бэ, баянзүрхчүүд хэнд санал өгсөн бэ гэдгийг тодотгох нь чухал. Иргэний оролцоог нэмэгдүүлэх Иргэний эрхийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч олонхын дэмжлэг авч чадаагүй, унасан. Энэ хууль батлагдсан бол иргэний төрийн үйл хэрэгт оролцох, өөрийнхөө дуу хоолойг хүргэх, төрийн хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох Үндсэн хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх боломж бүрдэх байсан юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх тодорхой механизмуудыг нэмэх боломж бүрдэх байсан.
Төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг, Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж буурдаг, нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхыг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг, парламентын гишүүн харьяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал нь төлөөллийн ардчиллын сул талууд гэдгийг судлаачид онцолдог. Тухайлбал, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар "Төлөөллийн ардчиллын сөрөг талууд УИХ-ын үйл ажиллагаан дээр илүү их ажиглагддаг. Энэ явдал даамжирснаар парламентын гишүүн яваандаа өөрийн эрх ямба, байр сууриа хадгалахын төлөө бүхнээ зориулах тал руу халтирдаг байна. Мөн яамдын түшмэд, шинжээчдийн хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө их болж, гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоогчдыг шахаанд оруулснаар төрд авторитар хандлага нэмэгддэг.Олон түмэнд парламентад үл итгэх хандлага хүчтэй илэрч, үүний улмаас иргэд сонгуульд оролцохоос зайлсхийх явдал нэлээд газар авч, сонгуульд санал өгсөн сонгогчдын тоо тогтмол буурдаг” гэдгийг онцолж байсан.
Иргэд оролцоотой байх тусам ардчилал удаан хугацаагаар оршин тогтнох үндэс болж, ард иргэд шударга тайван, тэднийг төлөөлөх төлөөлөгчид идэвхтэй, оролцоотой байж ардчиллын үнэт зүйлс алдагдахгүй гэдгийг судлаачид онцолдог.
Ш.ЧИМЭГ
Сэтгэгдэл байхгүй байна.