С.Болорцэцэг: Залуучуудын сонгуулийн оролцоо өмнөх жилүүдийнхээс 24.50%-иар нэмэгдсэн

0

МЗХ-оос хэрэгжүүлж буй " Эрхээ идэвхижүүлье” төслийн талаар уг төслийн менежер С. Болорцэцэгтэй цөөн хором ярилцлаа

МЗХ "Эрхээ идэвхижүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төслийн талаар мэдээлэл хүргээч. Ямар зорилготой, хэдий хугацаанд хэрэгжих төсөл вэ?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын залуучуудын холбоо НҮБ-ын Ардчилалын Сангийн санхүүжилтээр өнгөрсөн гуравдугаар сараас энэхүү төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн зорилго нь 2016 оны парламентийн болон орон нутгийн сонгуульд залуучуудын идэвх оролцоог тодорхой хувиар нэмэгдүүлэх, залуучууд, залуу эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэхэд чиглэж байгаа.

Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

 

Бид төслийн эхний шатанд 6 зорилт тавьсан. Үүнээс дурдвал 21 аймаг 9 дүүргийн залуучуудын байгууллагын манлайлагч залуучуудад зориулсан сонгогчдын боловсрол, манлайлал иргэний эрх, оролцооны сургалтыг зохион байгуулж сургагч багш нарыг бэлтгэсэн. Эдгээр сургагч багш нар маань залуучуудын идэвх оролцооны чиглэлээр орон нутагтаа сургалтууд зохион байгуулсан. Мөн өнгөрсөн хавар 5 бүсийн залуучуудын чуулганыг амжилттай зохион байгуулсан. За мөн сонгуульдаа оролцьё аяныг зохион байгуулж залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Сонгуульд залуучуудын төлөөллийг ажиглагчаар оролцуулсан. Хамгийн сүүлд манай Сургалт Судалгааны Полиси төвзалуучуудын сонгуулийн идэвх оролцооны судлагааг хийж дууслаа.

 

Яагаад энэ төслийн хэрэгжүүлэх болов? Манай залуучуудын идэвх оролцоо ямар түвшинд байна вэ?

Судалгаагаар 1992 онд сонгуульд оролцсон иргэдийн тоо 95.6% тай байсан бол хамгийн сүүлийн 2012 оны сонгуулиар 67.3% хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа юм.Үүнээс 18-25 насны залуучууд хамгийн бага хувь буюу дөнгөж 10 гаруй хувь нь саналаа өгсөн байдаг. Монгол улсын хүн амын 40 орчим хувь нь 18-35 насны залуучууд, сонгуулийн насны иргэд хүн амын 40 хувийг эзэлдэг гэж үзвэл сонгуулийн насны нийт залуучуудын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцсон байгаа юм. Иймдзалуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах, хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх, идэвхтэй иргэн байхад уриалах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шаардлага өндөр байгаа гэдгийг үндэслэл болгож төслийн саналаа боловсруулж байсан. Төслийн эхний шатны үр дүнд бид бага боловч хувиар залуучуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлж чадсан болов уу гэж дүгнэж байгаа.

 

 

 

 

Та дээр залуучуудын сонгуулийн идэвх оролцооны судалгааг хийсэн гэж хэллээ. Судалгааны үр дүн хэрхэн гарав?

 

НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа "Эрхээ идэвхжүүлье” төслийн үйл ажиллагааны нөлөөлөл, үр дүнг тодорхойлохын тулд 18-39 насны залуучуудыг хамруулан судалгаа хийсэн. Бидний зорилтууд бол сургалт, нөлөөллийн ажлаас өмнөх сонгуулийн идэвхийг тодорхойлох, сургалтын нөлөөллийг тодорхойлох, сонгуулийн идэвхид нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох байсан.

Сонгуулийн идэвх оролцооны судалгааг 2016 оны 7-р сарын 15-наас 2016 оны 8-р сарын 15-ны хооронд явуулсан бөгөөд судалгаанд нийт 21 аймаг, 9 дүүргийн 18-39 насны 3743 залуучууд хамрагдсан. Нийт судалгаанд хамрагдагсдын 45% нь эрэгтэй, 55% нь эмэгтэй байна.

СЕХ-ны мэдээлсэнээрэнэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц65,2 хувьтай байсан бөгөөд энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдээс ирц сайтай байсан. Нийт аймгуудыг хамарсансонгогчдын ирц75,5 хувь байсан болнийслэлд 68 хувьтай байлаа.

Харин манай судалгаанд оролцогчдын 42.77% нь 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгсөн бол, 57.23% нь саналаа өгөөгүй байна. 2016 онд нийт судалгаанд оролцогчдын 67.27 хувь нь сонгуульд оролцсон, 32.73 хувь нь оролцоогүй байна. Эндээс харахад нийт судалгаанд оролцогчдын хувьд 2016 оны сонгуульд оролцсон байдал 24.50%-иар нэмэгдсэн гэсэн дүн гарч байна.

Судалгааг хэдийгээр санамсаргүй түүврийн аргаар авсан боловч судалгаанд оролцохоос татгалзсан тохиолдлууд нилээд гарсан. Эрэгтэй хүмүүстэй харьцуулахад эмэгтэйчүүдийн идэвх оролцоо харьцангуй илүү байлаа. Энэхүү хандлага нь Улаанбаатар хотын дүүргүүдийн хэмжээнд илүүтэй ажиглагдаж байв.

Төслийн дараагийн үйл ажиллагаа юу байх вэ?

Төслийн дараагийн шатандзалуучууд,залууэмэгтэйчүүдийн улс төрийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллага болон засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, сүлжээг бий болгох, эдгээрийн үр дүнд залуучууд,эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого шийдвэрийг гаргахад нөлөөлөх чиглэлээр ажлууд хийгдэнэ.Үүнээс дурдвал 2017 оныбүсийн чуулганууд,эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх"Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”зэрэг ажлууд хийгдэнэ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex