Н.Жанцанноров: Ишлэлүүд

0

Үндэстэн хэдийд оршин тогтнож чадах вэ? Хоёр л зүйлээр оршин тогтнож чадна гэж би боддог. Нэгдүгээрт, бусад үндэстний явж байгаа хурдаас сэтгэлгээний түвшинд ч, технологийн түвшинд ч хоцрохгүй байх. Хоёрдугаарт, тэр үндэстэн хүнийхээ хувьд уг чанараа алдахгүй байх хэрэгтэй. Бид монгол хүн л байх ёстой. Гадна хэлбэр төдий нэг их том хөөрөг бариад, дээл өмсөөд, монгол гутал өмсөөд алхахаа монгол болж байна гэж эндүүрэн бодож болохгүй. Толгой нь монгол байх хэрэгтэй, гадна талдаа жийнс өмсөж болно шүү дээ. 
¨ ¨ ¨
Нэг зүйлийг сайн ойлгож ухаарах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Бахархлаа ойлгохдоо өөр дээрээ хийхээс гадна өрөөл дээр жишиж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хүн заавал орос хүнээс сайн байх ёстой гэж үзэх ёстой юу. Хятад хүн заавал монгол хүнээс дор байх ёстой юу гэдэг асуудал. Үндэстэн бүхэнд өөрийн гэсэн давуу чанар, дутуу чанар бий. Өнөөдөр өөрийн давуу чанарыг маш сайн ухаарах, тэгэхдээ хүний давуу чанарыг хүлээн зөвшөөрч сурах энэ асуудал их чухал.

¨ ¨ ¨
Хүн бүхний амнаас гарч байгаа үг шударга ёсонд нийцэх үү гэвэл харьцангуй ойлголт. Өөрөөр хэлбэл хүн бүхэн аливаа зүйлийг өөр өөр талаас нь бодож ярьдаг. Гэхдээ хүн бол өөрийнх нь танин мэдэхүйн мэдрэмж хэр өргөн байгаагаас шалтгаалаад аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөхдөө харьцангуй ханддаг. Тэр нь мөн үү, биш үү гэдэг нь маргаантай учраас шударга гэдгийг нэг хүний тодорхойлолтоор гаргаж ирэхэд зовлонтой.

¨ ¨ ¨
Хэрвээ нийгэм гээчийг байгуулж, тэр нийгмийн дотроо амьдрах л гэж байгаа бол монгол үндэстэнд ёс зүйн хязгаар байх учиртай. Харин нийгмийн тухай асуудал байхгүй бол ёс зүйн тухай ярих хэрэггүй. Нийгэм гэдэг маань зүй зохистойгоор хамтаараа амьдарна гэсэн үг. Үүний тулд тэрхүү нийгэмд тодорхой хэмжээний ёс зүй мөрдөх ёстой.


¨ ¨ ¨
Хялгасыг хялгасаар хөрөөдөж эгшиг гаргадаг үндэстэн манайхаас өөр байхгүй. Тиймээс эндээс гарах хөг нь амьд буюу "сүнстэй” эгшиг болж таарч байгаа юм.

¨ ¨ ¨
Хөгжим гэдэг бол авъяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг.

¨ ¨ ¨
Ертөнцөд олон янзын шуугиан/чимээ/ байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Мөн хүний сэтгэлийг эгшгээр хөдөлгөх дээд мэргэн чадвар. Бас сэтгэмж, логик, сахилга бат, зохион байгуулалт юм. Ертөнцийн тухай, үнэн мөнийх нь тухай ухуулах хуудас, номлол юм. Тухайлбал би өөрийнхөө хөгжмүүдийг өөрийн зүгээс хүмүүст илгээж буй номлол гэж ойлгодог.
¨ ¨ ¨
Хүн гоё байшин хараад "Хөөх, ямар гоё юм бэ” гэж харж мэдэрснээ үгээр илэрхийлдэг бол хөгжмийг сонсож сайхан эсэхийг нь мэдэрнэ. Чихэр, бурмыг амталж гоёыг нь мэддэг, ялгаж салгадагтай адил. Хөгжмийг мэдрэхэд чих онцгой үүрэгтэй бөгөөд хөгжмийг тархи руу оруулах эсэхийг шийдэх эрх бүхий "мундаг”эрхтэн бол чих. Чих хэрвээ виз дараад тархи руу илгээсэн л бол уг хөгжим хэмээх зөв зохион байгуулагдсан эгшгүүдийн цомог хүнд сайн, ердийн эсвэл муу нөлөө үзүүлдэг байна. Өнгөн талаас нь авч үзвэл сайхан, чанартай хөгжим хүний сэтгэлийг хөглөж, оюун санааг цэлмээн, урам зориг, эрч хүч бэлэглэнэ. Чанаргүй, хортой хөгжим ч бий гэнэ. Ийм хөгжмүүдийг метилийн спирттэй архитай зүйрлэж болох юм.
¨ ¨ ¨
Бид том үндэстэн байя, гэж хүсч байгаа бол харамлахаасаа илүү хүртээх хэрэгтэй. Үндэстний эрх ашгаа хэдий чинээ харамлана төдий чинээ жижгэрнэ. Манай уртын дуу, бөх, хөөмий, морин хуур, цагаан идээг биднээс илүү хийчих вий гээд байвал үндэстэн улам жижигхэн болоод л байна.
¨ ¨ ¨
З.Ойдов телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан юм. Ираны бөхтэй барилдаж байж л дээ. Өрсөлдөгч бөхийнх нь өвдөг тохой хоёр их ойртсон байгаа юм. Тэгсэн толгойд нь яг ийм үед адууг гогцоотой сураар гогцойлдож татахад ямар ч асуудалгүй хөдөлгөөнгүй унадаг даа гэсэн бодол орж ирсэн байгаа юм. Тэгээд л хийхэд өрсөлдөгч нь ямар ч хариу мэх хийх боломжгүй цэвэр даруулж байгаа байхгүй юу? Ингээд л Ойдов мэх нэрээр дэлхийд гарсан. Бас сумог шинэчилж байгаа Монгол бөхчүүдийн шинэчлэлүүдийг ярьж болж байна. Монгол хүн Япон хүнээс мундагтаа биш мянган мянган жил боловсруулсан хөдөлгөөн технологиуд нь Монгол хүний тархинд яваад байгаа юм.
¨ ¨ ¨
Өрсөлдөөн гэдэг бол чи түүнээс илүү байх нь чухал биш, харин бусдаас дутуугүй байх нь чухал гэдэгт оршдог юм.
¨ ¨ ¨
Хөгжил гэдэг зөвхөн хөдөлгөөний нэр биш. Бас зогсож сурах хэрэгтэй. Зогсох нь хөдөлгөөний эхлэл, түүний үр дүн шүү дээ. Жишээ нь малчин хүн адуугаа хайж явахдаа мориноосоо бууж дуранддаг биз дээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex