“Макс” Д.Ганбаатар 2 сая ам.доллараа казинод алджээ
Хар зах дээр
савхин хүрэм зарж бизнэст хөл тавьсан хар царайтай хөдөөний эрийг
Д.Ганбаатар байсан гэдгийг ерээд оны наймаачид сайн мэднэ. Мисс эхнэр нь гурван
удаа амаржиж нуган үр төрүүлж өгөхөд мань эр сарнай биш бүхэл бүтэн телевиз
бэлэглэж баярхаж байсан удаатай. "Макс групп” нь барилгын салбарт өндөр амжилт
үзүүлэхийн хэрээр мань эр хурдан морь ,мөрийтэй тоглоомонд донтох болоод удаж
байна. Бас Алтай нуруунаас Бигэр, Есөнбулаг сумын нутаг хүртэлх өргөн уудам
ашигт малтмал, алтны нөөцтэй лиценз газрыг эзэмшдэг гэх.