АН, “Шударга ёс” эвсэл гэрээгээ шинэчиллээ

753

АН, “Шударга ёс” эвсэл гэрээгээ шинэчиллээАрдчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар өнгөрсөн бямба гаригт хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болсон юм. Ёслолд Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын төлөөлөл байлцлаа.

Гарын үсэг зурах ёслолын дараа хоёр намын дарга нар товч үг хэлсэн юм.

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нэг байна. Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
 

Зууны мэдээ
М.Ган

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

753 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex