Эцэг эхчүүдийн төлөөлөл цэцэрлэг барьж өгөхийг шаардаж өнөөдөр
сэтгүүлчдэд хандлаа. Учир нь улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн
132 цэцэрлэгт 91 мянга орчим хүүхэд элсэх байснаас 20 мянга орчим нь
орж чадаагүй байгаа гэнэ. Харин Баянзүрх дүүрэгт 2-5 насны 25 мянга
орчим хүүхэд хамрагдах ёстой боловч, 17 мянган хүүхэд элсч 8000 орчим
хүүхэд хамрагдаж чадаагүй байна. Иймд төр засаг ирээдүй болсон хойч үеэ
дэмжиж шинэ цэцэрлэг барьж өгөхийг эцэг эхчүүд шаардсан юм. Мөн
нийслэлийн хэмжээнд 40 хороо ямар ч цэцэрлэггүй, 30 гаруй хороо нь ганц
цэцэрлэгтэй байгаад бухимдаж байгагаа эцэг эхийн төлөөлөл ярилаа.
Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, харах хүнгүй үлдсэн хүүхдүүд амь нас,
эрүүл мэндээрээ эрсдэх аюултай, бусад хүүхдүүдийн адил хөгжиж дэвших нь
бага байдаг учраас УИХ-аас яаралтай цэцэрлэгийн асуудал шийдэж өгөхийг
хүссэн юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
866 сэтгэгдэл