“Мисс үнээ" шалгаруулах тэмцээн
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой мужид энэ сарын 15-нд үүлдэр сайтай, сүүний чиглэлийн хамгийн шилдэг үнээ шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна.Жил бүр зохион байгуулдаг "Мисс үнээ" шалгаруулах тус тэмцээнд энэ жил 5 настай, энгийн үхрээс гурав дахин их сүү "үйлдвэрлэх" боломжтой үнээ тэргүүлжээ.
Энэ удаагийн тэмцээнд 126 үнээ "мисс”-ийн төлөө өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ч гаргасан байна.