Жүжигчин О.Дөлгөөн тайзнаа хөтлөгч залууг алгадав
"Мөрөөдлийн
театр”-аас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуу жүжигчин
О.Дөлгөөн тайз дэлгэцийн олон бүтээлд тоглон үзэгчдийн хайрыг булаан
байгаа билээ. Тэрээр босго өндөртэй УДЭТ-ын театр ангийн бүрэлдэхүүнд
багтан "Ромео Жульетта” жүжгийн гол дүрийг аваад байгаа гээд түүний
хувьд уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн "Single Ladies-2” киноны
"After party” дээр тайзнаа загвар өмсөн алхан хөтлөгч Ууганаагийн дэргэд
түр зогсон үгийн зөрөөгүй алгадав. Энэ нь бас учиртай гэнэ. Тэрээр
"Single Ladies-2” кинонд 20 гаран насны омголон ганц бие бүсгүйн дүрийг
бүтээсэн бөгөөд ийнхүү тэрхүү дүрээрээ үзэгчидтэй тайзнаас мэндчилжээ.
Эх сурвалж : paparatsi.mn