"Милл” кино компанийн бүтээл "Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино энэ
сарын 15нд нээлтээ хийсэн билээ. Хийсэн цагаасаа эхлэн ашиг орлогоороо
тэргүүлж буй тус киног үзсэн хосуудын заримд нь энэхүү кино
таалагдсангүй хэмээн танхимаар гарахдаа жиг жуг хийж байна. Учир нь тус
киноны жүжигчиддээ бус,утга санаа нь хосуудад таалагдаагүй аж. Эвтэй
найртай сайхан гэр бүл амьдарч байтал,нөхрийнх нь анхны хайр гарч ирж
улмаар энэхүү гэр бүлийн амьдрал там болж хувирна. Анхны хайраасаа
болж,эхнэрээсээ салах гэж буй залуу, дэргэд нь зовж буй хүүгийн тухай
өгүүлэх тус кино үнэхээр хосуудад таалагдсангүй юу? Ямартай ч хосоороо
үзэхэд тохиромжгүй кино байна даа хэмээх таагүй сэтгэгдлийг энэхүү кино
зарим хүмүүст өгсөн бололтой.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
890 сэтгэгдэл