Төрөөс авлагатай аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг зогсоолоо

868


 

1438658009_screen-shot-2015-08-04-at-12.56.56Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоол гаргалаа. Энэ асуудал байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ч мөн байгаагүй бөгөөд М.Зоригт гишүүний горимын саналаар "бусад” гэсэн ангилалд оруулан хэлэлцсэн байна.

Ингэснээр төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулах тогтоол баталжээ. Уг тогтоолд векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд уг арга хэмжээнүүдэд төсвөөс санхүүжилт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан байна. Өөрөөр хэлбэл, төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй байгаа 300 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгох санхүүжилт ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл тодорхойгүй хугацаагаар гацах бололтой.

1438658143_clio4rcuwaebwyzЭнэ асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байнгын хорооны хуралдаанд байр сууриа илэрхийлэхдээ "Процедурын хувьд ч, агуулгын хувьд ч энэ асуудал нэг л болохгүй байна. Ядаж ном ёсоор нь явуулахын тулд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд тараагдаж танилцах боломжоор хангах ёстой. Дахиад хүч түрсэн асуудал болох вий. Өчнөөн аж ахуйн нэгж байгууллагууд одоо болтол санхүүжилтээ авч чадаагүй. Өнгөрсөн оноос хойш санхүүжилтгүй зогссон аж ахуйн нэгжүүд олон байна. Эдийн засаг хаа хаанаа түгжигдчихлээ гээд л байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь вексель юм, векселиэр дамжуулж санхүүжилт хийе гэсэн. Ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагууд ажлаа хийчихсэн, мөнгөө авах тухай яригдаж байгаа үед асуудалд бид гоомой хандаж болохгүй” гэлээ.

Эх сурвалж: www.tsag.mn

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

868 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex