“Амьд” шарилын эргэн тойронд

621

 Итгэлт хамба 2 өдрийн өмнө нас барсан юм шиг байдаг: Итгэлт хамба 1927 онд ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байгаа тухайгаа өөрийн шавь нарыг цуглуулж хэлжээ. Ингээд бясалгалын 7 дахь өдөр нь хамбын толгой цээж рүү гээ буусан байв.Хамбын захиснаар шавь нар нь түүнийг очир завилуулж, хуш модоор хийсэн хайрцагт хийж оршуулжээ.

 2002 онд хамба ламын гэрээслэлийн дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан хайрцагийг нээж, хамбын бие ямарч өөрчлөлтгүй, очир завилж суусан хэвээр байхыг харжээ. Тэр үед Оросын Буддын шашинтнууд Итгэлт хамбын тэлсэн биеийн үнэн учрыг олох болон сүсэгтэн олонд мөргөх боломж олгох үүднээс Ивогины хийдэд байрлуулахаар шийдвэрлэсэн байна.

Анагаах ухааны шүүх-эмнэлгийн шинжээчдийн ярьж байгаагаар, түүний биеийн байдал яг л уг хүн хоёр өдрийн өмнө нас барсан юм шиг байдаг, ингэхдээ түүнийг занданшуулах юм уу, ямар нэгэн өөр аргыг хэрэглээгүй гэдгийг тогтоожээ.

Тэр ч битгий хэл дараа дараагийн шинжилгээнээс үзэхэд, түүний бүхий л амьдралын үйл ажиллагаанууд нь хадгалагдсан бөгөөд нилээд олон дахин удааширсан байна. Жишээ нь эсүүд нь хуваагдаж байжээ. Буддын шашинд задлан шинжилгээ хийхийг хориглодог учраас шинжилгээний ажил үүн дээр дуусч, эрдэмтэд ч "Итгэлт хамбын гоц үзэгдэл" түүхэн дээр зогслоо.

«Хамбын биеийн халуун болон чийг нь өөрчлөгддөг, тэр бүр хөлөрдөг, үүнийг түүн дээр ирсэн олон сүсэгтэнүүд харж болох бөгөөд тэр яг л болж байгаа бүх юмыг мэдэрч байгаа мэт байдаг аж.

 

Аграмба Р.Санжайжав таван мэдрэхүйг хаах бясалгал хийсэн: Харин Монголоос олдсон шvтээн биеийг Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир суманд тєрсєн "Євгєн гэсэр лам” Ц.Чvлтэмжамцын /1816-1894/ шавь, аграмба Р.Санжайжавынх /1826-1905/ болохыг тайлж тогтоосон. Ийнхүү манай улсад Итгэлт хамбатай дүйх багш, шавь хоёрын лагшин шүтээн бий гэдгийг ийнхүү нотолсон. Энэ тухай ч Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Д.Чойжамц онцолсон юм. Энэ лагшин шүтээнийг Гандантэгчэнлин хийдэд залж сүсэгтэн олонд таниулж, мөргөх боломжийг олгоод Архангай аймгийн Цахир сумын нутагт байх Содномдаржаа уулнаа буцаан гэр өргөөнд залсан билээ.

 

Багш шавь хоёрын лагшин оршдог Содномдаржаа ууланд 1960, 2000, 2002 онд түймэр гарахад шүтээн бие байсан газраас холуур дайрч өнгөрсөн гэдэг. Энэ мэт олныг гайхшруулсан үйл явдал олон болдог бөгөөд сүсэгтнүүд тэднийг амьд бурхад хэмээн тахин шүтдэг байна. Тус хоёр лагшин шүтээнийг үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчлэхэд зориулж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дуган босгосон ажээ. Хойшдоо Итгэлт хамбын хэмжээнд хүрэхүйц бурхан шашны цогцолбор болгон хөгжүүлэхээр бэлтгээд буй юм.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд "Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нарын лагшин нь занданшуулсан шарил биш бөгөөд бясалгалын(самади) түвшинд өөрийгөө занданшуулсан шүтээн аж. Аграмба Р.Санжайжавийн нас өндөр гарсан хойноо шавь нараасаа багшийнхаа дэргэд аваачиж өгөхийг хүсчээ. Аграмба Р.Санжайжав таван мэдрэхүйг хаах бясалгал хийж лагшин шүтээн болсон байна. Таван мэдрэхүйгээ хаах бясалгалыг бурхан шашны хэлээр гогьнямба гэдэг аж.

Шинжлэх ухаанаар бол боломжгүй зүйл:

Итгэлт хамба ч бай, аграмба Р.Санжайжавын ч бай эдгээр биеийг бараг л "амьд” хэмээн барин тавин нотолцгоож байна. Тиймээс бид энэ талаар ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн доктор, пропессор Ц.Төрбатаас тодруулсан юм.

-Монголоос олдсон энэхүү шарилийн уураг тархи нь хатаагүй байна гэсэн. Шинжлэх ухаан талаасаа ийм боломжтой юу?

-Шинжлэх ухаан талаасаа бол боломжгүй. Гэхдээ шинжлэх ухаанаас давсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч одоогоор мэдэгдэж байгаа шинжлэх ухаанд бол боломжгүй зүйл.

-Шинжлэх ухаанаас давсан гэдэг тань юу гэсэн үг вэ?

-Хүмүүсийн итгэл үнэмшилтэй л холбогдоно л доо. Шашин шүтлэг, итгэл үнэмшил гэдэг шинжлэх ухаанаас өөр зүйл шүү дээ.

Шарилын уураг, тархи нь хатаагүй:

Харин Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Д.Чойжамц энэхүү биеийг номын хүчээр занч халсан, бараг амьд гэж мэдэгдсэн. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс улсын бүртгэлийнхэнтэй хамтран MRI хийж үзэхэд ураг, тархи нь хатаагүй байна. Тиймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй” гэж үзсэн. Энэ нь бусад эрхтэн нь одоо болтол байгаа гэж үзсэн хэрэг юм.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

621 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex