Өнгөрсөн амралтын өдүүдэд АНУ-ын Флорида мужид хэрэгжүүлсэн хүрэн баавгайн тоо толгойд хяналт тавих хөтөлбөрийн хүрээнд 320 баавгайг агнаж устгасан хэмээн BBC News өчигдөр мэдээлэв. 24-25-ны өдрүүдэд хүчинтэй, баавгай агнах зөвшөөрлийг 4000 шахам хүнд олгосон бөгөөд тэдний нэг болох 16 настай хүү 80 кг жинтэй баавгай агнаж мөрөөдлөө биелүүлсэн тухайгаа тус агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. 40 жилийн өмнө хэдэн зуугаар тоологдож байсан хүрэн баавгайн тоо толгой өнөөдөр 3500-д хүрээд байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдэж байгаа юм. Ингэснээр уг амьтан нутгийн иргэдийн аюулгүй байдалд бодитоор заналхийлж байгаа аж. Сүүлийн хоёр жилд гэхэд л тус мужид дөрвөн хүн баавгайд ноцуулсан гэнэ. Баавгай агнах явдлыг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар энэ амьтан суурин газрын хогийн цэг рүү идэш хайж ирдэг бөгөөд хог хаях явдлыг замбараатай болговол баавгай хүнд заналхийлэх явдал үгүй болно гэнэ.
Л.Бат Tonshuul.mn
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
770 сэтгэгдэл