Дусал “дууссан”, эмнэлэгт хэвтвэл эмээ авч оч

873

2015 онд төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн эмийн төсвийг танасан тухай эмнэлгийн удирдлагууд удаа дараа анхааруулж байсан.  Гэвч үүнээс үүдэн өнөөдөр эмнэлгүүд тэг зогсолт хийхэд хүрээд байгаа аж. Учир нь, улсын төв эмнэлгүүдэд эм, эмийн хэрэгсэл нийлүүлдэг компаниуд бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоохоор болсноо илэрхийлжээ. Тухайлбал, дуслын шингэн нийлүүлдэг "Айвико” ХХК-ийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч компани нь бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүйд хүрсэн гэнэ. Тиймээс эмнэлгүүдэд дуслын шингэн нийлүүлэхээ болж байгаагаа мэдэгджээ. Тус газар зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд эмнэлгийн байгууллагуудаас тэрбум  гаруй төгрөгийн авлагатай болсон байна. Иймээс өр авлагаа барагдуулах хүртэл үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болж. Эмнэлгүүдийн хувьд ур хормойгоороо хойд хормойгоо нөхөж өнөөг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн ч байдал хэтэрхий хүндэрч тэдний мэдлээс хэтэрсэн асуудал болон хувираад байгаа аж. Хэрэв дээрх байдал үргэлжилсээр байх юм бол хорь гаруйхан хоногийн дараа улсын эмнэлгүүд  эм тариа, дусалгүй болж тэг зогсолт хийхэд хүрэх гэнэ. Эмнэлгүүдийн гол амь тариа болсон дуслын шингэн тасалдах юм бол өөр орлуулах зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хэрээс хэтэрсэн өрийн дарамтад орж нийт эм эмийн хэрэгслийн өр 7.8 тэрбум төгрөг хүрээд байгаа аж. Уг манайх шиг хөгжиж буй гэх тодотголтой улс орны хамгийн их хөрөнгө мөнгө зарах салбар нь эрүүл мэнд. Гэсэн ч энэ салбарын төсөв хөрөнгийг нэмэх битгий хэл хасч танасаар тартагт нь хүргэж орхисон нь тодорхой боллоо. Хүн ам нэмэгдэхийн хэрээр энэ салбарын төсөв хөрөнгө өсөх ёстой ч эсрэгээр буурсаар байгаа нь даанч харамсалтай. Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж байна гэдэг ч үнэндээ төр засгийн зүгээс энэ салбарыг аварч туслаж дэмжихээр хийж байгаа зүйл гэж огт алга. Байнгын төсвийн дутагдалтай байдаг эмнэлгүүдэд эмчлүүлэхийн тулд иргэд ихэнхдээ эм тариагаа гаднаас өөрсдөө олж ирж эмчилгээгээ хийлгэх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн наад зах нь Монголдоо ганц гэгдэх ГССҮТ-д өвчин намдаах эм, дусал байхгүй хэмээн өвчтөнүүдийг гаднаас эм, дуслаа олж ир хэмээн явуулж байгаа аж. Ингээд л эмийн төсөв танасан хор уршгийг "муугаараа” иргэд нуруун дээрээ үүрч эхэллээ. 
Угаасаа хүрэлцдэггүй эмнэлгийн эмийн төсвийг таначихаар эмнэлгүүд өвчтөнүүдийнхээ эм, тариаг  дөнгөж аргацаах төдий л ажиллахаас өөр аргагүй байдалд хүрч буй. Уг нь, дэлхийн улс бусад улс орнууд эмийн төсвийг ДБН-нийхээ таваас доошгүй хувьтай тэнцэхүйц хэмжээнд барьдаг гэсэн. Гэтэл манайд хоёр хувьтай л байгаа нь даанч чамлахаар тоо санагдана. 
Эрүүл мэнд спортын яам 94.5  тэрбум төгрөгийн төсөв  явуулсынг Сангийн яам хянаад 83.6 болгож өмнөх Засгийн газар хуралдаж, 66.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин  2015 оны төсвийн тодотголоор 60 тэрбум төгрөг болж бууруулсан. Ингээд төсвийн гуравны нэгийг танасан аж. Өнгөрсөн онд 86.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийж байсан гэнэ. 2015 оны эмийн нэгдсэн төсөв худалдан авалт гэсэн үндэслэлээр 8.6 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Хэдийгээр холбогдох газрууд төсвөө нэмэх талаар хүсэлт гаргасан ч энэ хэвээр нь баталсан нь олон хүний амийг дээсэн дөрөөн дээр аваачсан хэрэг болсон юм. 

Өвчтөнгүүдээр эм тариа авхуулахгүй 

Дээрх байдлаас гарах ямар гарц  байгаа талаар  Эрүүл мэнд, спортын яамны Санхүү эдийн хэлтсийн дарга Т.Баярсайханаас тодруулахад "Эм эмийн хэрэгсэл ханган нийлүүлэгч компанийн удирдлагуудтай уулзахад  ямар ч байсан 20 гаруй хоногийн  нөөц бий гэсэн. Энэ байдлаас гарах гарцыг зургадугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Эхлээд сүүлийн улирлын өрүүдийг дарах хэрэгтэй. Ингэхгүй бол байдал бүр дордож эхэлнэ. Сард таван тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байгууллага өрөө хэдээр нь  төлөх үү, шинээр ирсэн, ирэх өвчтөнөө хэрхэн эмчлэх үү гээд хэцүүхэн байдалд байна. Өдөрт хэдэн өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг бид хэлж мэдэхгүй. Прогнозолж авдаг. Иймээс эмнэлгийн байгууллага хэзээд бэлэн байдалд ажиллах ёстой газар шүү дээ. Байдал тартагтаа тулаад байгаа ч салбар яамны зүгээс харьяа эмнэлгүүдэд өвчтөнгүүдээр эм тариа авхуулж болохгүй гэсэн чиг өгсөн. Ямар нэг байдлаар зохицуулж байгаа” гэдгийг хэлж байсан юм. Мөн тэрээр "2015 онд шинээр бий болсон зардлуудыг нэмэлтээр тавих хэрэгтэй. Үүнд, 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан 11 аймгийн оношлогоо эмчилгээний лабораторын урвалж оношлуурын зардалд 2.4 тэрбум төгрөг, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 1.1 тэрбум төгрөг шаардлагатай. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор 25 хүн хүлээгдэж байгаа. Дээр нь бөөрний геомодиализын аппарат 2014 онд 37 байсан бол энэ онд 56-гаар нэмэгдэж нийт 93 аппарат болсон. Үүний эм эмийн хэрэгслийн зардалд 4.6 тэрбум төгрөг шаардлагатай. Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл нэмэгдэж байгаагаас геомодиализын аппаратад орох шаардлагатай иргэдийн тоо өссөн.  Уг аппаратад одоогоор 317 хүн орж байгаа. Хүлээгдэж байгаа 129 хүн бий. Энэ аппаратанд долоо хоногт гурван удаа орох ёстой байдаг. Нэг хүн нэг удаа ороход 360 орчим мянган төгрөг зарцуулдаг гэж тооцвол өвчтөнүүд хувийн зардлаараа орно гэж үзвэл долоо хоногт сая гаруй төгрөг зарцуулна гэсэн үг” гэдгийг хэлж байсан юм. 
Одоогоор эмийн төсвийг 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Үүнд, хамгийн гол нь эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс болон аль нэг эрхтэнээ өгч донор болсон хүмүүс насан туршдаа тасалдуулалгүйгээр дархлаа дарангуйлах эмийг уух ёстой. Хэрэв дархлаа дарангуйлах эмээ нэг л өдөр зогсоох юм бол эрхтэн шилжүүлсэн мэс засал нь ямар ч үр дүнгүй болж шилжүүлэн суулгасан эрхтэн нь ондоошиход хүрдэг байна. Одоогоор 300 гаруй хүн дархлаа дарангуйлах эмийг хэрэглэдэг гэсэн статистик тоо байна. Энэ хүмүүст дархлаа дарангуйлах эмийг нь тасалдалгүй нийлүүлэхэд 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Хэрэв энэ мөнгийг суулгаж өгөхгүй бол тэднийг үхлийн ирмэг рүү түлхэж буйтай агаар нэг гэсэн. Одоогоор энэ 300 гаруй хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэхэд хилсдэхгүй. Улсын төв нэгдүгээр эмнэлгээр орж эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн иргэдийн төлөөлөл болгон нэгэн залуутай уулзахад  "Хагалгаанд орсон хүн дархлааг дарангуйлахын тулд сардаа 450-600 мянган төгрөгийн эм хэрэглэдэг. Дээрээс нь цус болон антибодигийн шинжилгээ хийлгэдэг. Цусны шинжилгээг сар бүр даатгалынхаа дэвтрийг үзүүлээд үнэгүй өгдөг. Гэтэл гаднаас оруулж ирдэг эм урвалжаа авч чадахгүйд хүрч, бид шинжилгээгээ төлбөртэй өгөх болсон. Харин антибодигийн шинжилгээг манай улсад хийдэггүй. Эм урвалж нь маш өндөр үнэтэй. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс энэ шинжилгээг гадаад руу явж хийлгэдэг. Уг нь шинжилгээ хийх тоног төхөөрөмж, мэргэшсэн мэргэжилтнүүд нь байна. Гэсэн ч төсөв дээр гацдаг. Тиймээс эмнээс гадна шинжилгээний мөнгийг төсөвт тусгуулах шаардлагатай байна. Бид програф, майрепт, метилион гэсэн гурван төрлийн эм насан туршдаа цагаар уудаг. Өглөө 08:00 цагт уусан бол орой 20:00 цагт ууна гэсэн үг. Ингэж байж суулгуулсан эрхтэн нь хэвийн байдаг. Бид эм уухгүй байж болохгүй харин хоол идэхгүй байж болно. Эм бол бидний хоол, цай л гэсэн үг” хэмээн ярьсан юм. Дээрхээс гадна Глобал сангийн санхүүжилтээр ДОХ сүрьеэгийн эмийг хангах төслийн хугацаа дуусч байгаагаас бэлгийн замын өвчин ДОХ-өөс сэргийлэхэд Монголын талаас шаардагдах 1.6 тэрбум төгрөгийг төсөвт  суулгах шаардлага  гарсан аж. Дээр нь хавдартай хүмүүсийн хими эмчилгээний  мэс засалд 2.8 тэрбум төгрөг гэх мэт санхүүжилт хүлээсэн төсөв Эрүүл мэнд, спортын яаман дээр ар араасаа хөвөрч байгаа гэнэ. 
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

873 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex