БҮХ БУРУУГ ЭМИЙН САНЧИД ТОХООД ӨНГӨРӨХ ҮҮ

741

Арваадхан хоногийн өмнө "Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч ноцтой алдаа гаргаснаас болж 0-3 сартай 16 нярай золтой л амиа алдчихсангүй. Өдгөө тэдний бие сайжирч, унталтын байдлаас гарч, хөхөө хөхөн, цовоо болж эхэлсэн талаарх мэдээллийг эх сурвалж өглөө. Тэдгээр бяцхан амьтан хөл дээрээ "боссон” нь хэнэггүй, тоймжиргүй сэтэртнүүдийг аврав бололтой. Муугаар бодоход хэн нэгэн нь тэнгэрийн оронд одсон бол наанадаж жор баригч дээлээ нөмөрч, мэргэжил арга зүй, бодлогоор "зангидах” үүрэгтэй Эрүүл мэндийн яам, хяналт тавих үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, "Монос” групп гээд олон хүнийг хөдөлгөөнд оруулах байв. Аргагүй л хүүхдийн заяа түшнэ гэж энэ байх. Гэхдээ баярлах эрт байна. Эсэн мэнд төрсөн хүүхдүүд бидний хэлж заншсанаар эмийн санчийн анхаарал болгоомжгүй, хайнга үйлдлийн золиос болж, эд эрхтнээрээ хохирон эмнэлгийн орон дээр олон хоног тарчилсан. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Дөнгөж төрсөн хүүхдүүдэд том хүний буюу 12-13 дахин их тун эм өгсөн жор баригч хууль журмын дагуу зохих шийтгэлээ хүлээх нь лавтай. Гэхдээ ард нь хордож хоцорсон бяцхан иргэдийн ирээдүй тун бүрхэг. Тэд өсөн томортлоо эмчийн хяналтад байж, зүсэн зүйлийн шинжилгээ өгнө. Бөөрний дутагдалтай, уушиггүй "болж”, тархинд нь цус харвахгүй гэх баталгааг өнөөдөр хэн ч өгч чадахгүй байна. Харин эл үйл явдал манай эрүүл мэндийн болоод эм зүйн салбарын гажиг тогтолцооны үнэн нүүр царайг тэр чигт нь илчлэв.

 

Манай улсад өдгөө эмийн 2100 байгууллага үйл ажиллагаа явуулж буйгаас 1200 гаруй нь эмийн сан. Заримд нь жор баригч нэг, дээд тал нь хоёр ажилладаг гэж үзвэл 2000 орчим эмийн санч эл салбараас хоолоо залгуулдаг гэж болно. Тэднийг дөрвөн их, дээд сургуульд бэлтгэдэг төдийгүй төгссөнийхөө дараа тусгай шалгалт өгч, тэнцсэнд нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн эм барих тусгай зөвшөөрөл олгодог юм байна. Ингэж гэмээнэ жор баригч хэмээх хүндтэй ажил эрхэлдэг аж. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлөөр аймаг, нийслэлийн эмийн сангийн тоог хүн амын нягтрал болон байршлаас хамааруулж 5000 хүн ам тутамд нэг эмийн сан, эсвэл эмийн сан хоорондын зайг 500 метрээс багагүй байхаар тусгасан ч таван алхмын наана, цаана байж л байдаг. Үүнийг хэн ч зохицуулдагг үй. Хэн дуртай нь "Ашигтай” гээд эмийн наймаа эрхэлж байх жишээтэй. Үүний цаана ямар ч боловсролгүй, мэдлэггүй хүнийг эм баригчаар ажиллуулчихдаг. Тэр нь ханиад, халуун бууруулах эмээ ч ялгаж, таньдаггүй байх нь бий. Зарим эмийн санд ороход хүүхэд хүртэл эм худалдаж байдаг. Энэ мэт зөрчлүүдээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

741 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex