Уилшер 3 сар тоглохгүй
Английн хөлбөмбөгийн "Арсенал” багийн хагас хамгаалагч Жек Уилшерын бэртэл бодож байснаас илүү хүнд байж мэдэх гэнэ. Английн шигшээ багийн тоглогчийн зүүн хөлний шилбэний яс цуурсан аж. Бүрэн эдгэртэл найман долоо хоногийн хугацаа шаардлагатай бөгөөд мэс ажилбар хийх болвол энэ хугацаа гурван сар хүртэл үргэлжлэх юм.
Ийнхүү Уилшер Английн Премьер лигийн эхний тоглолтуудыг өнжихөөс гадна Евро-2016-д оролцох эрхийн төлөө хийх шигшээ багийнхаа хоёр тоглолтод оролцож чадахгүй болжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/63029.shtml#sthash.EIlkZ3Zg.dpuf

