"Бат-Үүл"-ийн бүтэлгүйтэл нийгэмд хохирол учрууллаа
Хичээлийн шинэ жилийг угтаж автoзамын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтаж нийслэлээс наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа билээ.