Топуудын охид том болжээ
Э.Одгэрэлийн охин Э.Мишээл
Монголын үнэтэй загвар өмсөгч хэвээр байж, олны хайр хүндлэлийг хүлээн Мөнхийн залуу нас алдрыг хүртсэн. Мөнхийн залуу нас маань ганцхан охинтой. Одгэрэлийн ганц охиныг Энхболдын Мишээл гэдэг. Номын мөр хөөсөн аав, Монголын мисст аман хүзүүдэж, загварын тайзыг эргэлт буцалтгүй сонгосон ээжийн дундаас мэндэлсэн ганц охин. Өвөө Санжжав нь Монголын сэтгэл судлалын нэртэй эрдэмтэн хүн.
Тиймээс Одгэрэлийн ганц охин Мишээл аавынхаа оюун ухааныг, ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн гэдэг. Э.Мишээл өнгөрсөн жил Москвагийн их сургуулийг төгсөж, төгсөлтийн баярт нь ээж Одгэрэл нь очсон билээ. Тэр үеэр манай нэрт жүжигчин Гомбосүрэн гуайн ач хүү хойд хөршид хөгжмийн дээд сургууль төгссөн Мөнх-Эрдэнэ алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж гэрлэхийг гуйсан ч нааштай хариу сонсоогүй хоцорчээ.
Д.Пүрэвсүрэнгийн охин Мөнхжин