Хоёр жил бүлэглэн дээрэм хийж байсан залуусыг баривчилжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оноос хойш үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ.
Тэд ганц нэгээрээ явж байгаа иргэдийг бүлэглэн зодож, хүч хэрэглэн дээрэмддэг байсан бөгөөд нийт 25 удаагийн гэмт хэрэг үйлдсэн байна. Бүлэглэн дээрэм үйлддэг байсан залуус 1988-1995 оныхон байжээ.