Д.Амарбаясгалан: Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй

Д.Амарбаясгалан: Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын бага хурлын гишүүдийн үнэмлэхгүй олонхын саналаар намын даргаар миний бие сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөд маань ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, намайг гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна.
Хэвлэл мэдээллээр, намайг нүүрсний хулгайч хэмээн зарлаж явсан хүнийг/Б.Энхбаяр/ ХЗДХ-ийн сайдаар томилох мэдэгдлийг хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсчин болгох гэж гүтгэж байсны учиг одоо тайлагдлаа, эцэст нь тэр сайдын албан тушаалаар шагнагдаж байна. Өнгөрсөн хугацаанд би гэмт хэрэгт холбогдож, гэрчийн мэдүүлэг өгч байсан удаагүй. Би ЦЕГ-т намайг гүтгэсэн асуудлаар гомдол гаргасан. Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хандан хүсэлтийн дагуу яаралтай шуурхай ажиллахыг хүссэн. Гэтэл магадгүй гомдлын хариуг өгүүлэхгүйн тулд улс төрийн дарамт үзүүлж байгаа байж болзошгүй байна. Энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл прокуророос хэргийг хаасан. Ар гэрийнх нь зүгээс "цагдаагийн газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, ном журмынх нь дагуу сүүлийн замд үдсэн" гэсэн мэдээлэл хийсэн. Нөгөөтээгүүр намайг энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Намайг гүтгэсэн этгээд "Д.Амарбаясгалан 30 сая ам.долларыг авсан, хүний амь хөнөөсөн" гэж хэлсэн. Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.