"Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Энхбаярын асуудлыг хэлэлцэх тов байхгүй"
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас, Ерөнхий сайдаас 2025 ны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр өчигдөр Монгол Улсын Их Хуралд саналаа ирүүлсэн. Үндсэн хуулийн 39.4-д "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг. Үүргээ биелүүлж байж, эрхээ эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлж байж, эрх нь хэрэгждэг. Энэ эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд бичгийг УИХ-д ирүүлсэн. Танилцуулахаар ирүүлсэн танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэнэ. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов байхгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Тэр тусмаа тухайн долоо хоног бүр Байнгын хороо, Дэд хороо, Түр хороо, Хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг товлодог. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчихсан. Товын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хуралдаад, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үдээс хойш дэд хороо, ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаантай. Одоогоор дээрх асуудал товд ороогүй байна гэсэн. "Монгол Улсын Ерөнхий сайдаас 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дугаартай албан бичгээр Их хуралд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох саналаа ирүүлсэн. Энэ нь Үндсэн хуулийн 39.4-т заасны дагуу Ерөнхий сайдын бүрэн эрх байгаа. Ерөнхий сайд бүрэн эрхээ эдлэхийн тулд үүргээ эдэлж байж бүрэн эрх хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Их хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргийг хэрэгжүүлсний дараа эрх нь нээгддэг. Энэхүү бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайд Улсын Их хуралд хүргүүлсэн. Улсын Их хурал ирүүлсэн танилцуулгыг хууль тогтоомжийн заасан журмын дагуу, тэр дундаа Монгол Улсын Их хурлын тухай хууль, дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэнэ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ямар асуудлыг нэмэх, ямар асуудал хэлэлцэхийг хэлэлцдэг. Нэг үгээр байнгын хороо, нам эсвэл, бүлгийн даргын саналаар тухайн долоо хоногийн товд өөрчлөлт орж болдог. Одоогоор энэ долоо хоногийн товд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд товлосон асуудлуудыг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн 39.4-т Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх байгаа. Тэр эрхээ эдлэхийн тулд үүргээ хүлээх ёстой. Тэрхүү үүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хуралд танилцуулснаар томилох эрх нь нээгддэг. Засгийн газрын гишүүн чөлөөлөгдсөн, огцорсон болон томилох тухай асуудлыг заавал Монгол Улсын Ерөнхийлөгч болон Их хуралд танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж болно гэж заасан байдаг. Одоогоор өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрх хэвээр байгаа гэж үзнэ.
Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор тухайн жилийн төсвийг батална гэж заасан байдаг. Харин зарим хүмүүс төсвөө баталж чадаагүйн улмаас тарна гэж ярьж байсан. Ийм хуулийн заалт өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн заалтад байхгүй. Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 7.6-т хуралдааны ирц гэж байдаг. Харин 7.5 дээр Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг элт зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эсвэл, бүлэг болон гишүүн хуралдаанд оролцохгүй байх, хуралдааныг орхиж гарахыг хориглоно гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль байна. Энэ хуулийнхаа дагуу аль ч нам, аль ч гишүүн биелүүлэх үүрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.