“Аятайхан байгаарай“ гэж дарамталсан гэх Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг Ёс зүйн дэд хороонд өгчээ
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж эмч, багш нарын цалингийн асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамжийн асуудлыг хөнджээ. Гэвч үүний дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан тухай УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэвлэлд мэдэгдсэн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ явдлыг эрс няцааж "Чанга дуугаар ярьсныг минь буруу ойлгосон байх. Ийм явдал болоогүй" гэж тайлбарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа цахим хуудаснаа мэдэгдлээ.
Ёс зүйн дэд хороонд өргөдлөө өгсөн. Одоо л харна даа.
Миний аав ээж эмч хүмүүс байсан, эмч нарын гэр бүлд төрж өссөн. Эмч нарт хамгийн түрүүнд тавигдаx шаардлага ёс зүй, бас дахин ёс зүй. https://t.co/s3c7ednZTW pic.twitter.com/jQlTY1uGGt
Сэтгэгдэл байхгүй байна.