9 ширэн бээлийтэн ААШТ-ий рингэд тулалдана
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Тайландын Бангкок хотод болно. Азийн аваргын рингэнд тулалдахманай ширэн бээлийтнүүд өчигдөр эх орноосоо мордсон.
Багийн бүрэлдэхүүн
49 кг: Г.Ган-Эрдэнэ
52 кг: А.Нурлан
56 кг: Э.Идэрхүү
60 кг: Д.Отгондалай
64 кг: Б.Чинзориг
69 кг: Б.Түвшинбат
75 кг: Н.Шинэбаяр
81 кг: С.Эрдэнэбаяр
91 кг: Д.Отгонбаяр
Дасгалжуулагч:
Д.Батсүрэн
Б.Эрдэнэбаяр
Н.Мөнхсайхан нар оролцоно.
AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг тавьж байгаа аж.
Тиймээс тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм байна.