9 ширэн бээлийтэн ААШТ-ий рингэд тулалдана

746 4797

 

 

 

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Тайландын Бангкок хотод болно. Азийн аваргын рингэнд тулалдахманай ширэн бээлийтнүүд өчигдөр эх орноосоо мордсон. 

 

Багийн бүрэлдэхүүн

49 кг: Г.Ган-Эрдэнэ

52 кг: А.Нурлан

56 кг: Э.Идэрхүү

60 кг: Д.Отгондалай

64 кг: Б.Чинзориг

69 кг: Б.Түвшинбат

75 кг: Н.Шинэбаяр

81 кг: С.Эрдэнэбаяр

91 кг: Д.Отгонбаяр
 

Дасгалжуулагч:

Д.Батсүрэн

Б.Эрдэнэбаяр

Н.Мөнхсайхан нар оролцоно.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг тавьж байгаа аж.

 

Тиймээс тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс  медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
746 сэтгэгдэл