Хөдөлмөр хамгааллын инженерээ “золигт гаргадаг” барилгын компани байх хэрэгтэй юу

678

orshil_2Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг удирдлага бол­гон ажилладаг барилгын ком­панийн хөдөлмөр хам­гааллын инженер хөл алдаж өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан.

Сүүлийн үед нийслэлд баригдаж буй ба­рилгын аж­лын явцад хүний амь нас эрсдэх асуудал улам олш­рох болсны тод жишээ энэ. Хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон иймэр­­хүү осолтой хол­бог­­­­­дуулан УИХ-ын дарга З.Энх­болд ажлын хэсэг бай­гуу­лан дараах захи­рамжийг гаргаж байсан би­лээ.

Тодруулбал, Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулиудыг шал­гах үүргийг нэр бүхий гишүүдэд өгч байсан ч энэ­хүү үүрэг даалгавар нэг их доривтой хэрэгжээгүйн улмаас барилгад гарах ослын тоо, хүний амь нас эрсдэх асуудал буурахгүй байна.

Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн лхагва гарагт Сүх­баатар дүүргийн VII хороо, ХI хороололд баригдаж буй 12 давхари орон сууцны барил­гаас хүн унаж, амиа алдсан.

Тодруулбал эл орон суу­цыг "Номин зэрэглээ” ХХК-ийн захиалгаар "Оршил конст­ракшн” ХХК барьж гүйцэтгэж байсан байна.

Энэ сарын 20-ны 11:00 цагийн үед гарсан бөгөөд барилга угсралтын ажилд тус­­лан гүйцэтгэгчээр ажил­­­лаж байсан "Сувдан алт” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженер Б амиа алдсан юм.

Ослын дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газ­раас шалгалт хийж "Оршил констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Зарим эх сурвалжийн мэ­дээлж буйгаар хөдөлмөр хамгааллын инженер аж­лын зааварчилгаа өгч байх явц­даа хөл алдсаны улмаас унасан гэнэ.

Гэхдээ одоогоор талий­гаач Б-гийн ослын шалт­гааныг холбогдох алба­ныхан эцэслэн тогтоогүй байгаа учраас тун удахгүй хариу нь гарна гэж хэлж байсан юм.

Манай сур­валж­лах баг тус барилгын ком­панийн удирдлагуудтай уул­­­захыг хүс­сэн боловч үйл ажил­лагааг нь зогсоосон тул уулзах хүн олдоогүй юм.

Бидний төдийлэн сайн мэддэггүй "Оршил конст­ракшн” ХХК 2003 онд үүс­гэн ба­йгуулагдаж 2007 оноос барилгын салбарт үйл ажил­лагаа явуулж эхэл­сэн багагүй туршлагатай ком­пани аж. Тус компанийн за­хирал М.Насантогтох олон нийтэд нэг их танигдаагүй ч бизнесийн хүрээнийхэнд аль хэдийн танил гэдгийг олон хүн хэлж байв.

Тус компани сүүлийн жилүүдэд барилгын сал­барт хүч үзэхдээ нэлээд олон төсөл хөтөлбөрүүд хэрэг­жүүлсэн аж.

Үүнээс бидний сайн мэдэх "Саруул хотхон” цогцолбор, "Саруул өргөө”, "Авто-Ойл” ХХК-ийн үйл­чилгээний хоёр давхар гэх мэт барилгуудыг барьсан туршлагатай гэж хэлж бо­лохоор үндэсний хэм­жээ­ний компани юм.

Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тус компанийн захирал ноён­тон хаагуур юу хийж явж байгаа нь хачиралтай. Талий­­гаачийг нас барсны дараа тус компанийн хур­ган дарга нар л байсан бо­лохоос эрх мэдэл бүхий нэг ч хүн хараг­даагүй гэдгийг эх сурвалжууд хэлэв. Бид талийгаачтай хамт ажил­ладаг хүмүүсийн хү­сэлтийн дагуу түүний тухай то­дорхой мэдээллийг энэ удаа ил гаргахыг хүссэнгүй. Учир нь тэд "Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд хэрэггүй байх” хэмээн цааргалж байсан юм.

Албан бус мэдээллээр манай улсад сүүлийн таван жилд 680 гаруй иргэн ба­рилгын ослоор гэмтэж бэртсэн гэх судалгаа байдаг. Тэгэхээр энэ тооны цаана хэдэн гэр бүл хэчнээн хүүхэд өнчирч үлдсэн бол.
Товчхондоо эрэлтэд дө­рөөлж хүний амь на­сыг хумсын чинээ тоох­гүй бай­гаа барилгын компа­ниу­дын за­хирлуудыг хэдий болтол толгойг нь илэх вэ.

Юутай ч "Эрч хүчтэй ажиллаж, чанартай бүтээг­дэхүүнийг бий болго­но” гэх үгсийг эрхэм зорил­гоо болгосон "Оршил конст­ракшн” ХХК хөдөлмөр хам­гааллын инженерээрээ "туг тахичихлаа”.

Энэ хорвоогоос цаг бу­саар одсон талийгаач Б-гийн үхэл хэрхэн яаж ший­дэгд­сэнийг бид сурвалж­лан хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

678 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex