Б.Батзаяа баривчлагдахынхаа өмнө юу постлов?
Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар асан Б.Батзаяаг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баривчилсан билээ. Тэрбээр өөрт нь ийм зүйл тохиолдох тухай ажиг сэжиггүй байсан бололтой, учир нь баривчлагдахаасаа хэдхэн цагийн өмнө буюу баасан гарагийн 12 цаг 13 минутад Фэйсбүүкт энэ явдалтай ямар ч холбоогүй нэг зүйлийг шэйрлэсэн байна. Энэ нь нэгэн Фэйсбүүк хэрэглэгчийн хуудсандаа тавьсан айлын найран дээр ерөөл хэлж буй хүний бичлэг бөгөөд дээр нь өөрөө бичихдээ "Аавын маань аав миний буурай сайхан ерөөл хэлдэг хүн байж билээ. Ерөөл өргөж байгааг нь сонсоод битгий дуусаасай гэж бодож суудагсан. Урилга заллагаар бага биш арга хэмжээнд орох авч энэхүү бичлэг дээрх эрхэм шиг ерөөл өргөж байгаа хүнтэй хавь таарсангүй.