“Женко”-гийн хүргэн дэлхийн хамгийн баян хаанд бараалхав
Газрын тосны орлогоороо дэлхийн хамгийн баян орны нэг болж чадсан Зүүн Өмнөд Азийн Бруней улсын хаан өнгөрсөн баасан гарагт дэлхийн 13 улсаас тус улсын хэргийг хамаарагчдыг хүлээн авахад тэдний дотор Монгол улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Төмөрийн Лхагвадорж багтаж хаанд бараалхан итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ гадаадын есөн улсад суух элчин сайдыг татаж, оронд нь шинэ сайдууд томилоход, тэдний дунд төрийн болон дипломат албаны ажлын туршлагагүй ганцхан хүн байсан нь уул уурхайн мэргэжилтэй Т.Лхагвадорж юм. Т.Лхагвадорж "Эрдэнэт” үйлдвэрт баяжуулагчаар ажиллахаас эхлээд Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан нүүрсний компаниудынхаа хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хүртэл салбартаа амжилттай бизнесмэн болтлоо ажилласан хүн билээ. Хувийн амьдралын хувьд тэрбээр эхнэр гурван хүүхэдтэй боловч УИХ-ын гишүүн Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын охин М.Энхжаргалтай гэр бүл зохиож байгаа тухай олонтаа бичигдэж байсан юм. Түүний бараалхсан Брунейн хаан Султан Хассанал Болкиях бол 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр дэлхийн хамгийн баян хүн гэгдэж байсан бөгөөд одоо ч 20 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хаадын жагсаалтыг тэргүүлдэг (30 тэрбумын хөрөнгөтэй Тайландын хааны дараа)байна.
Л.Ган
Эх сурвалж: tonshuul.mn