Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын талаар манай оронд суугаа элчин сайд нар юу хэлэв?
В.Путин янз бүрийн албан тушаал хашиж байхдаа Монголд өмнө нь гурван удаа ирсэн. Хамгийн анх тэрээр Санкт-Петербург хотын захирагчийн албанд ажиллаж байхдаа 1995 онд Монголд хөл тавьжээ.Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 14 жилийн өмнө, 2000 оны арваннэгдүгээр сард танай улсад айлчилсан. Үүний дараа Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 2009 оны тавдугаар сарын 13-нд нэг өдрийн ажлын айлчлал хийсэн.
Орос, Монгол хоёр орны иргэд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн харилцан визгүй зорчих тухай гэрээ байгуулах асуудлыг талууд идэвхтэй хэлэлцэж байна. Зөвхөн энэ гэрээг байгуулах нь л хоёр орны харилцаанд түүхэн том үйл явдал болно гэж бодож байна.