“PLAYTIME 2015” энэ сарын 27, 28-нд болно
Нийслэлийн "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ сарын 27, 28-нд Монгол Шилтгээнд болно. 14 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. "PLAYTIME 2015” наадамд Америкийн "Pains of Being Pure at Heart” "SSIGHBORGGG”, Өвөр Монголын "Есөн-Эрдэнэ”, "Liberation”, БНСУлсын Gong Myong зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт "Никитон”, "Нисванис”, "The Lemons”, "Моханик”, "The Colors”, "Rec On”, "Цонхон дээр суусан ялаа”зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна.