Түгжилүүд ийм байдаг

1015
Түгжилүүд ийм байдаг
Одоогоос жил гаруйн өмнө "МАН-ын Түгжилүүд” гэх үгс хэвлэлийн хуудаснаа харагдах болж, нэг хэсэгтээ л моод болсон. Тэгвэл өдгөө энэ үгийг АН-ынханд хаяглах цаг болжээ. Учир нь АН-ын Түгжилүүд өнөөдөр Засгийн газраа унагахаар оролдож эхэллээ. Учир нь АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг шинэчлэлийн Засгийн газарт хамтраач гэж Ч.Сайханбилэгийн урьж ирүүлсэн МАН-ыг хамтарсан Засгийн газраас хөөсөн юм. Хэдийгээр МАН-ыг хөөж байгаа ч АН доторх фракциудыг Ч.Сайханбилэгийг унагахаар улайрч байгаа нь илт харагдаж байна. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь унагаах гэж оролдож байх үед тэрбээр З.Энхболд, Х.Баттулга нарт хандаж "Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс. Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна” хэмээн бичиж байсан удаатай. Тэгвэл энэ удаа АН МАН руу сумаа харваж, нумаа Ч.Сайханбилэгт үлдээж байна. 
    "АН төр засаг барьж чаддаггүй” гэх үг зүгээр ч нэг гараагүй. Учир нь АН-ынхан 1996-2000 онд гурван ч Засгийн газрын маанийг уншиж, Ерөнхий сайдыг дөрвөнтөө сэлгэн байж дараагийн сонгуультай золгож байсан. Тодруулбал, 1996 онд МҮАН-МСДНын "Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулсан түүхтэй. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 хувийн харьцаатай орж байлаа. Тухайн үед МҮАН дүрэмдээ "Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэж зааснаас болж энэ Засгийн газар унасан. Үүний дараа АН-ынхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч Ц.Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сарын настай байсан бөгөөд түүнийг огцруулахад АН-ын зарим фракци оролцсон. Ц.Элбэгдоржийн дараа Ж.Наранцацралт Ерөнхий сайд болсон хэдий ч найман сарын дараа захидлын асуудал боссоноор огцорсон түүхтэй. Тэгвэл 1999 оны долоодугаар сард Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилсон ч намын дотоод зөрчлөөс болж мөн л унасан. 
    Ийнхүү засаг тогтвортой барьж сураагүй АН-ынхан өдгөө сонгуулиас жилийн өмнө найман сарын настай  Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ганхуулж эхэллээ. Ч.Сайханбилэгийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжинг унагахаар АН хэрхэн улайрсныг олон нийт мэднэ. Энэ талаарх асуудал намжсан ч Х.Тэмүүжин гишүүн Д.Дорлигжав ерөнхий прокурор байхдаа энэ хэргийг хаалгасан хэмээн саяхан баримт дэлгэсэн байдаг. Тэгвэл АН өдгөө жижиг чулуугаар том чулуу хөдөлгөж, МАН-аар далимдуулж, Ч.Сайханбилэгийг өшиглөх гэж байна. Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулсан. Гэсэн хэдий ч энэ нь үр дүнд хүрээгүй. О.Баасанхүүгийн тухайд өмнө нь Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг эхлүүлж байсан удаатай. Одоо МАН-ынхнаас гарын үсэг авах юм бол Ч.Сайханбилэг огцруулах нь мэдээж юм. 
    Үндсэндээ Засгийн газрыг огцруулахад хэдхэн эрх ашиг бий. Тодруулбал, АН болон АН доторх бүлэглэл, фракциудын эрх ашиг л яригдана. Энд улс орны асуудал хоёр эсвэл гуравдугаарт бичигдэх зүйл. Тодруулбал, мега төслүүд орж ирнэ. МАН-ын зургаан сайдын оронд АН гишүүдээ оруулснаар 2016 оны сонгуулийн мөнгөө босгох нь ойлгомжтой. Одоо сайд болох нөхөд сонгуулиар намын жагсаалтад багтах нөхцөлтэй орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Хэрвээ намын жагсаалтад орохоор бол намдаа сонгуулийн мөнгө босгох, тойрогтоо нэр дэвшихээр бол өөртөө сонгуулийн мөнгө босгоод л гарах зорилго агуулсан нь нэгэнт илэрхий. Сонгуулийн мөнгө босгох тухайд, МАН ч ялгаагүй. Нам гүм байсан ч Засгийн газарт орсон чимээнээр цүнх барьсан нөхөд Тусгаар тогтнолын ордны үүдээр эргэлддэг нь нууц биш. 
    МАН-ыг Засгийн газраас хөөх шалтгаануудын нэг нь албан тушаалын томилгоо гэх асуудлыг АН ярьсан. Үндсэндээ МАН засагт хамтраад 600 гаруй хүнийг төрийн албанд оруулсан хэмээн тус намын нөхөд жиргэж байгаа юм. Тэгвэл МАН-тай хамт тэр 600 хүн ажлаас халагдана. Магадгүй энэ хүмүүст ажилгүйдлийн тэтгэмж олгох мөнгө байгаа болов уу гэдэг жижиг асуудал ч бодох л ёстой зүйл. Ингэсний дараа мөнөөх 600-гийн оронд өөр 600 дахиад л төрийн албанд орно. Үндсэндээ АН-ын Түгжилүүдээс болж нэг хэсэгтээ л төр тогтворгүй болох нь. Ц.Нямдорж гишүүний хэлснээр АН-ын фракциуд төрийн зовлон болж, Н.Алтанхуягийг унагасан бол өдгөө "Алтангадас”-ын угшилтай Ч.Сайханбилэгийг унагахаар хор найруулж эхэллээ. Түгжилүүд ийм л байдаг юм даа. 
Г.НАРАН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1015 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex