УИХ-ыг давсан шийдвэр гаргахыг санаархсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя

869

geree ES

2012  оны  УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн аль нэг нам дангаараа засаг байгуулах боломжгүй болж улмаар  бусдаасаа арай олон суудал авсан АН, МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл”-тэй хамтран   Шинэчлэлийн  Засгийн газрыг Н.Алтанхуягаар удирдуулан ажиллаж эхлэсэн. Н.Алтанхуягын Засгийн газар алдаа оноотой 2 жил ажилласны дараагаар өнгөрсөн 11 сард сөрөг хүчний шахалт, өөрийн намын нь гишүүдийн "идэвх оролцоо”-тойгоор  огцорсон. Үүний дараа Н.Алтанхуягийн Засгийн газрын "гал тогоог” барьж байсан, тодруулбал Шинэчлэлийн Засгийн газрын ХЭГ-ыг даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж,  тэрээр  УИХ-д сууудалтай улс төрийн намуудыг Засаг байгуулахад хамтран ажиллахыг урьснаар УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан МАН Шийдлийн гэх сүржин нэртэй Засгийн газарт  эвсэл болж хамтран ажиллах болсон. Ингэснээр  парламентад сөрөг хүчингүй болж, Ч.Сайханбилэгт "ногоон гэрэл”-ээр ажиллах боломж бүрдсэн. Харамсалтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн сүржин нэр, даржин төрхтэй Засгийн газар   байгуулагдаад  5 сар орчим  болж байгаа хэдий  ч олны нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодитой ажил хийсэнгүй гэж хэлж болохоор байна.

Монгол улс бол парламентын засаглалтай улс. Ингэж хэлэхийн шалтгаан нь парламент бол ард түмний сонголтонд тулгуурлан байгуулагдсан улс төрийн эрх барих дээд байгууллага.  Парламентаас Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий  сайд , түүний кабинетыг байгуулж, улмаар Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээж ажилладаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Засгийн газар муу ажиллах нь тухайн засгийг байгуулсан парламентад суудалтай улс төрийн нам хүчнүүд дараагийн сонгуульд  сонгогч, олон нийтийн дэмжлэгийг авах  боломжгүй болно гэсэн утга санаа. Товчхондоо бол муу ажилласан  Засгийн газрын  хариуцлага УИХ-д  олонхийн суудалтай намд  ирнэ гэсэн үг.

Харамсалтай нь манай улсад парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсаар /давхар дээл/ ирсэнтэй холбогдуулан дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Засаглал хуваах онолын дээрх зарчим ил далд алдагдахад хүрлээ.62177

Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд нь ард түмнээсээ асууна гэж "тэнэгтдэг”, телевиз мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ хандаж  мэдэгдэл хийдэг "хачин” гэмээр дүр төрх  Н.Алтанхуягийн засгийн газраас эхлэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дамжин үргэлжиллээ.

Угтаа бол  нэг талаас Ерөнхий сайд асуудлыг ард түмнээс асуух тухай биш УИХ-аас өгсөн чиг үүргийн дагуу бодлогоо хэрэгжүүлж ажиллах, нөгөө Засгийн газар муу ажилласны хариуцлагыг УИХ-д эрх барьж байгаа улс төрийн нам сонгуулиар дамжуулан үүрдэг нь  парламентад улс төрийн тогтолцооны гол шинж.CDHnBzHVIAA31EA

Харин манай улсад асуудал арай өөр. Ерөнхий сайд гэдэг хүн нь улс орны хэмжээний шийдвэрлэх засгийн газрын бодлого, үйл ажиллагаагаа ард иргэдийн санал асуулгад тулгуурлан шийднэ ч гэх шиг, УИХ-д мэдэгдэлгүйгээр тогтоол гаргаж,  олон улсын байгууллагатай гэрээ хийхийг завдсан ч гэх шиг.

Ард түмэн сонгуулиар дамжуулан засгийн эрх барих үйл хэрэгт оролцохдоо улс төрийн нам хүчнүүдэд итгэл үзүүлж, улс орон, нийгэм, эдийн засаг, ард түмний өмнө тулгарсан асуудлыг шийдэх эрх  олгосон хэрэг. Гэтэл "улс орноо хөгжүүлнэ, үүний төлөө ажиллана” гэж сонгуулиар эрх авсан  засаг төр нь эргээд  асуудлаа мэдэхээ байчихаад ард түмнээс асуугаад байдаг учрыг мань мэт нь ухаад ухаад ойлгохгүй байгаа.9b55b0317f53d242original

Дээр нь МАН болон МАН-ын залуу эрч хүчтэй кадрууд болох У.Хүрэлсүх тэргүүтэй улс төрчдийг  Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн засгийн  газарт орж ажиллахад  иргэд олон зүйлийг хүлээж  байсан. Гэтэл Шадар сайд У.Хүрэлсүхийн дуу хоолой энэ засагт огт сонсогдсонгүй. Түүний хийсэн ганц ажил гэвэл гал түймэр гарлаа гээд нисдэг тэрэг унаж "зугаалсан-ыг л хэлэх болчихоод байна. Ард түмний өдрөөс өдөрт дордсоор байхад энэ хоёр "атаман” юу хийж байгааг үнэндээ мэдэх юм алга. Эсвэл эдний хийсэн ажлыг мэдээллэж, мэдрүүлдэг хэвлэлийн алба гэж ажилладаг юм болов уу?

У.Хүрэлсүхйин хувьд албан тушаалдаа сэтгэл ханаад, ард иргэдээ бодохоо больсон бололтой. Шийдлийн газрын газрын  хэд хэдэн агентлагуудын дарга нар дур зоргоороо аашилж, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь хоморголон халж, төсвийн хөрөнгө мөнгийг хувьдаа завьшин, төрийн албыг хувийн компани мэтээр аашилж аяглаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нар  юу ч сонсоогүй мэт таг чиг.

Улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт улам доошилж, төгрөгийн худалдан авах чадвар буурсаар байхад Ерөнхий сайд нь танхмийн зарим сайд нартайгаа "хуйвалдан”  улс орны хэмжээний том гэрээг УИХ-д  мэдэгдэлгүйгээр "явуулах”-ыг эрмэлзэж байгааг юу гэж ойлгох ёстой вэ? Үүнд  хэний, ямар эрх ашиг яригдаж байна вэ? Хэрвээ үнэхээр Монгол ард түмний  эсрэг ажилласан бол Шийдлийн засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй, УИХ-аас тэднийг  үтэр түргэн огцоруулах учиртай.

Муу сайнаараа олонтоо дуудуулж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас ямар ч тохиолдолд  улс орныхоо эрх ашийг "уландаа гишгэсэн”  ийм бусармаг гэмээр үйлдэл гарахгүй байсан биз. Ингэж УИХ-аас давсан эрх мэдлийг хэрэгжүүлэхийг санаархаж байгаа, дээр нь улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадваргүй гэдэг нь өнгөрсөн 5 сарын хугацаанд нэгэнт тодорхой болсон Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, шадар сайд У.Хүрэлсүх нартайгаар  бид хэдий болтол цаашаа явах вэ? Улс орон, ард түмний рэх ашгийг эсрэг бодлоготой байгаа бол "бурхан” байсан ч огцрох ёстой гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.  УИХ томилж чадсан Засгийн газраа бас огцоруулж чаддаг гэдгийг Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг танд  сануулах нь зүйн болов уу.

Ёстой нөгөө "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэр болж байх шив дээ.

Ц.Мөнх

ugluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

869 сэтгэгдэл
:

УИХ-ыг давсан шийдвэр гаргахыг санаархсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя » Tonshuul.mn
Mackage Men http://www.mackageca.com/mackage-men-c-1/

:

УИХ-ыг давсан шийдвэр гаргахыг санаархсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя » Tonshuul.mn
Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex