Орон гэргүй төгөлдөр хуурч од болов (видео)
Канадын
Эдмонтон хотын гудамжинд амьдардаг орон гэргүй эр төгөлдөр хуур дээр
гайхалтай тоглон интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулжээ. Райан гэдэг
энэ эр уг хөгжмийн зэмсгийг бие даан сурсан гэнэ. Түүний төгөлдөр хуур
дээр тоглож буй бичлэгийг зургаа хоногийн өмнө дэргэдүүр нь явж өнгөрсөн
нэгэн хүн авч цахим хуудсандаа тавьжээ. Зургаа хоногийн дотор түүний
бичлэгийг 700 мянган хүн үзэж сонирхов. 




