Чөдрөө тасалж ядан байгаа чөлөөт бүс

822

Чөдрөө тасалж ядан байгаа чөлөөт бүс Чөлөөт бүс байгуулна гэдэг Монголчууд бидний хувьд дэндүү холын мөрөөдөл байсныг өнгөрсөн хугацаанд туулсан бартаат зам харуулна. Энэ бартаатай, адармаатай аянд мордохоор 1995 онд зориглон, чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаа тодорхойлоод хэзээ хойно 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль баталснаар урт холын аян эхэлсэн.

Алтанбулагт худалдааны чөлөөт бүс байгуулахаар анх мөрөөдсөн УИХ "Алтанбулаг”-аа байгуулах нь байтугай цаасан дээр олигтойхон төлөвлөж амжаагүй байхдаа Замын-Үүдэд эдийн засгийн, Цагааннуурт худалдааны чөлөөт бүс нэмж байгуулахаар хоёрын хоёр хууль баталсан.

Чөлөөт бүс ашигтай гэсэн хий хөөрлөөр, тооцоо судалгаагүйгээр баталсан хуулиуд нь хэрэгжээгүй байхдаа үжирчихлээ. Чөлөөт бүс гэдэг бол уг нь Алладины шидэт дэнлүү л гэсэн үг. Гэхдээ шидэт дэнлүүг зүлгэхгүй бол бирд гарч ирэхгүйг тооцоолоогүй ч юм уу, мэдээгүй ч юм уу. Ямартай ч "Алтанбулаг”, "Замын- Үүд”, "Цагааннуур” гэсэн гурван чөлөөт бүстэй болохоор тал тал тийшээ хүч тарамдуулснаар аль ч үгүй 12 жилийг барахын цондон болсон юм.

Эхний чөлөөт бүс "Алтанбулаг”-ийг гэхэд 500 га талбайд байгуулахаар төлөвлөсөн бол дараа дараачийнх нь бүр том. "Замын-Үүд” 900, "Цагааннуур” 708, "Чойр” 1300 га талбайтай. Эдгээр чөлөөт бүс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хүлээгээд үнэхээр л чөлөөт бүс нэрэндээ дүйх чөлөөтэй хоосон газар л болж хувирсан.

"Алтанбулаг” бол Монголчуудын чөлөөт бүс байгуулах туршилтын туулай. Гаднынхан эхлээд мастер төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу дэд бүтцээ татчихаад хөрөнгө оруулагчдад газраа олгодог атал манайхан "Алтанбулаг”-ийн газрыг түрүүлээд хуваарилчихсан.

Газартай болсон бизнес эрхлэгчид тэндээ үйлдвэр, үйлчилгээний байгууламжаа барьж эхэлнэ, тэр хооронд чөлөөт бүсийн дэд бүтцийг тавьж, ажлаа зэрэг эхлүүлнэ гэсэн цээжний тооцоог Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан хийсэн ч санаснаар болоогүй. Уг нь бүтсэн бол "Алтанбулаг” чөлөөт бүсийг арай эрт ашиглалтад оруулах байв. Алдаа гаргаснаа Чөлөөт бүсийн зөвлөл хожим хүлээн зөвшөөрсөн.

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд гишүүнээр элсэхдээ чөлөөт бүсэд баахан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн, Европын холбооны улсуудад нийлүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг даллана гэж тооцсон. Гэвч 7200 нэр төрлийн барааг тарифийн ямар нэг хязгаарлалтгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр гадаадад гаргах алтан боломжийг өнөө хэр нь олигтойхон ашиглаж чадсангүй.

Олон, том чөлөөт бүс байгуулах гэсэн шунал маань биднийг ийм байдалд хүргэсэн нь үнэн. 12 жил чөдөртэй тэлчигнэсэн "Алтанбулаг”-ийнхаа чөдрийг тасдахаар өнөөгийн Засгийн газар хэрэндээ л хичээж байна. Өнгөрсөн 12 жилийн өө даанч ихтэй түүхээс сургамж аваад "Алтанбулаг”-ийг ажиллуулах эхлэлийг тавьсан нь олзуурхууштай. Эхлэл цааш үргэлжлэх үү, үргэлжилбэл яаж гэдгийг харах л үлдэх шив.

Х.Болормаа

Өнөөдөр сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

822 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex