ГҮТГЭЛЭГ БА БАРИМТ ЦУВРАЛ

865

Д.Энхтайван мэтийн нөхдүүдэд хариуцлага тооцох цаг нь иржээ

Мэдээллийн эрин зуун хөгжиж буй өнөө үед үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд ихээр цацагдах болсон.

Энэ нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг хандлагыг үүсгэдэг төдийгүй гэмгүй нь гэмтэн болж, гэмтэн гэмгүй болж нийгэмд харагддаг сөрөг хандлагыг бий болгодог. Үүний нэгэн тод жишээ Оюуны ундраа компанитай холбоотой "МИ-8 нисдэг тэрэг хууль бусаар хил давуулан оруулж ирсэн” гэх гүжир гүтгэлэг юм.

Дээрхи гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд тарааж буй хэргийн эзэн нь Д.Энхтайван гэгч нөхөр байдаг гэх. Хэсэгтээ л өөрийгөө Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн эзэмшигч, ТУЗ-ын дарга гэж зарласан ба энэ нь  ор үндэслэлгүй худал болох нь  хууль хяналтын байгууллагаар батлагдаж олон нийтэд ил тод болоод байгаа.  Гэвч мань эр өөрийн хийсэн хэргээ хүлээж олон нийтээс уучлал хүсэхийн оронд бусдын нэр хүндэд халдаж гүтгэх ажлаа хийсээр ...

Жишээ дурдахад:

Түүний ярьж буйгаар Оюуны ундраа компанитай холбоотой МИ8 нисдэг тэргийг хууль бусаар оруулж ирэн ЗГ-т шахсан, тэр нь ОБЕГ-ын 15 ажилтны аминд хүрсэн гэдэг.

Баримт иш татахад:

Үнэн хэрэгтээ Оюуны ундраа компани 1993 онд ОХУ-д үйлдвэрлэсэн МИ-8Т нисдэг тэргийг 1994 онд худалдах , худалдан авах гэрээгээр оруулж ирэн уг нисдэг тэргийг Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Батлан хамгаалах яам худалдан авч, MN-6057 улсын бүртгэлийн дугаартай 25 жил ашиглах 1500 цагийн Моторесурстай үүрэг гүйцэтгэж эхэлсэн байдаг.

Оюуны ундраа компанийн Батлан Хамгаалах Яаманд худалдсан нисдэг тэрэг нь Монгол улсын хилээр хууль зөрчин орж ирээгүй, 12 мото цагийн нислэг үйлдсэн МИ-8Т маркийн СССР2705 дугаартай болохыг нь Улсын Ерөнхий Прокурорын газрын 1996-01-16-ны өдрийн 2/62 тоотоор нотлогдсон байгаа юм.

Түүнчлэн ОБЕГ-ын захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймэр унтраахаар тусгай үүрэг гүйцэтгэж яваад осолдсон тэрэг нь 1989 онд үйлдвэрлэгдсэн ХЦ-8220 улсын бүртгэлийн дугаартай нисдэг тэрэг бөгөөд үүнийг Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газар 2004-01-11-ний өдөр ОХУ-ын Новосибирскийн агаарын хөлгийн засварын заводын харъяа "НАРЗ-Алтай-Авиа” компаниас худалдан авч, Монгол Улсад орж ирэн Хилийн цэргийн мэдэлд ашиглагдаж байжээ.

Энэ мэтчлэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдсон нисдэг тэрэг Оюуны ундраа компанийн оруулж ирсэн нисдэг тэрэг биш болох нь баримтаар батлагдаж байгаа юм.

Гэвч Д.Энхтайван гэх этгээд нь бусдыг ор үндэсгүй зохиомол хэрэгт гүтгэн,   олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх мэдээлэл бэлтгэн цацаж буй нь аргаа барсан өрөвдөлтэй  арга мэт харагдаж байгаа юм.

Энэ мэт өөрийн эрх дураар аашилж буй Д.Энхтайван мэтийн нөхдүүдэд хууль хяналтын байгууллага зохих ёсны хариуцлага тооцож, төрийн хууль цааз ямар байдгийг мэдрүүлэх цаг нь ирсэн байлтай.

"Идсэн эрүү хувхайрч, Идүүлсэн бут цэцэглэнэ” гэдэг дээ.

Нийтлэлч: Номин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

865 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex