Авлига өгсөн авсан хэрэгт буруутгагдаад буй 54 оюутан багш нарыг шүүнэ
Одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байна.
Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн байдаг. Оюутнууд "Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан” хэрэгт буруутгагдаж байгаа юм.