Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа АТГ-т шалгагдаж дуусаагүй
байхад ахлах зөвлөх Л.Гансүх нь төсвийн мөнгө завшсан хэрэгт холбогдон
шалгагдаж эхлээд байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах газрын албаны
дарга Д.Амарбат баасан гарагт мэдээлсэн юм. Тэрбээр "Ерөнхий сайдын
ахлах зөвлөх Л.Гансүхийг гэр хорооллын иргэдэд зориулсан "Нүүрс”
хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэн
шалгаж байгаа. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан
байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Уг хэрэгт
түүний туслах болон ах дүү, төрөл садангийн хэд хэдэн хүн оролцсон байж
болзошгүй байгаа” гэсэн юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1030 сэтгэгдэл