Эротик шүлгүүдээрээ алдартай яруу найрагч Р.Эмүжин "Хөх сарны явдал” нэртэй эротик роман бичсэнээ хэвлүүлжээ. Тэрбээр өчигдөр "Мөнхийн үсэг” хэвлэлийн газраас шинэ романыхаа анхны хувийг авсан бөгөөд өнөөдөр номын дэлгүүрүүдээр тараах гэнэ. Тэрбээр Фэйсбүүк хуудсандаа энэ тухайгаа бичихдээ "Энэ номыг бичлээ гэж намайг үзэн ядаж, үгүйсгэн гоочилж, өмгөөлөн омогшуулж, эс бөгөөс өрсөн магтаж болно. Аль нь ч байсан одоо өнгөрсөн. Таны хайр дурлалын ертөнцийг зорин замд гарсан "Хөх сарны явдал" хэмээх галт тэрэг аль эрт хөдөлсөн. Халуун галзуу энэ эротик романыг бичиж байхдаа би бүсгүй хүний хувьд өөрөө өөртэйгөө хангалттай зөрчилдсөн. Одоо зөрчилдөж, эргэлзэх хүсэл алга. Залуу насны тань зурвасхан амьдралд илүү хурц хийгээд хурдтай аялгуу нэмээсэй хэмээн хүсч байна. Зөвхөн насанд хүрэгчдэд хэмээх тодотголтой энэхүү эротик романыг даралт нь огцом ихэсдэг, басхүү зүрх судасны өөрчлөлттэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн уншихгүй байвал зүгээр хэмээн зөвлөх байна” гээд
...Буурал энэ тэнгэрийн дор зүрх бүхэн хайрладаг атал
Бурхан Буддаг цэнгэл эдлээгүй гэвэл би итгэхгүй
Дагшин энэ тэнгэрийн дор сэтгэл бүхэн хайрладаг атал
Далай ламыг дурлал амсаагүй гэвэл би бүр итгэхгүй...гэсэн шүлгийн мөрөө оруулсан байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
945 сэтгэгдэл