ОХУ зарим бүтээгдэхүүний импортоо нэг жилээр хориглолоо
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улс орны аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зурсан байна.
Уг захирамжаар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй хэд хэдэн орнуудад хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн, түүхий эдийг импортлохыг нэг жилээр хориглох шийдвэр гаргасан ажээ.