Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1140 сэтгэгдэл
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Даншиг наадмын үеэр нийслэлийн хэмжээнд 550 дуудлага, мэдээлэл ЗЦГ-т иржээ.
Үүнээс осол хэргийн шинжтэй 392 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 19 осол гарсан бол эд материалын хохиролтой зам тээврийн осол 23 гарч,орон нутагт ослоор 2 хүн нас баржээ. Өнгөрөгч бямба гарагт Дорноговь аймгийн Эрдэнэ сум Сайншандаас хойш 54 км засмал замд "Toyota Prius" автомашины жолооч "Т” нь онхолдож, жолооч 35 настай эмэгтэй "Т” амиа алджээ.
Мөн өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг Жаргалант гэх газар шороон замд улсын дугааргүй Тундра Мустанг машинтай мотоциклын жолооч "Б” мөргөлдсөн хэрэг гарчээ. Жолооч 34 настай эрэгтэй "Ч” амиа алдсан хэргийг шалгаж байгаа аж.
Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлжээ. Согтууруулах ундааны уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 4, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 4 байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.