Тэжээвэр нохой эзнээ бууджээ
АНУ-ын Индиана мужийн нэгэн айлын нохой эзэгтэйгээ буудсан талаар "The Independent” сонин мэдээлэв. Бууны гох (Trigger) нэртэй лабрадор үүлдрийн тэрхүү нохойг гэрийн эзэгтэй 25 настай Элли Картер шувуу агнахдаа дагуулан авч явсан байна. Улмаар цэнэгтэй буугаа түр зуур газар тавихдаа гал хамгаалагчийг нь буулгаагүй байсныг нохой нь санамсаргүй хөдөлгөснөөс гал алдсанаар ийм эмгэнэлт явдал болсон гэнэ. Шархадсан бүсгүйг эмнэлэгт яаралтай аваачсанаар амийг нь аварсан байна.