Иргэний хэргийг шүүсэн шүүгч хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчилж давж заалдах эрхгүй шийдвэр гаргасан уу

939
Эрт урьдын цагт дөрвөн найз дундаа "саалийн ганц үнээтэй” байжээ…. Монгол ардын үлгэрүүд голдуу ингэж эхлээд үйл явдал сонирхолтой өрнөсний эцэст үлгэрийн шударга баатрууд нь амар сайхандаа жаргаснаар үлгэр төгсдөг.      Уншигч танд танилцуулах гэж буй үйл явдал үлгэр туульд гардаг шиг өрнөх боловч харамсалтай нь шударга бус явдал ялан дийлж буйгаар төгсдөг ажээ.

Энэ тухай одоо тайлбарлая.  Монгол Улсын иргэн Т.Батсүх, Д.Буяннэмэх, ОХУ-ын иргэн  К.Д.Романовский, В.И.Яковлев  нар бүр 2005 онд "Таван толгой” ХК-ийн 1023100 ширхэг хувьцаа худалдан авч, монголын  хөрөнгийн биржид   Романовскийнхаа нэр дээр бүртгүүлж, хувьцааны ногдол ашгийг эн тэнцүүхэн хувааж хүртдэг байж. Тэд 2007 онд монгол-оросын хамтарсан хөрөнгө оруулалттай "Говь-Урал” компанийг байгуулж, улмаар айл гэр болоход авдар савнаас эхлээд хэрэг болдогийн адил дээр дурдсан хувьцаанаас гадна машин тэрэг, барилга байгууламж, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглахаар дундын өмч  бий болгожээ.

            Бизнесээ өргөжүүлэхийн тулд  2008 онд Д.Энхтайван захиралтай Тээвэр, хөгжлийн банкинд "Таван толгой” ХК-ийн 1023100 ширхэг хувьцааг барьцаалан 500.0 мянган ам.долларын зээл авсан байна.  Ингээд "Говь-Урал” компани "зээлдэгч”, гүйцэтгэх захирал Романовскийн нэр дээр хувьцаагаа "тоолуулсан” учир тэрээр "барьцаалуулагч”, Тээвэр, хөгжлийн банк "барьцаалагч” болон хувирсан үлгэр мэт үйл явдлын эхлэл тавигджээ.

          Бизнесийн зээл богинохон хугацаатай учир эргэн төлөлтийн хугацаа яах ийхийн зуургүй болж, зээлээ төлөхийг банк шахаж эхэлсэн тул барьцаалуулсан хувьцааг борлуулж, зээлийн өрийг төлөх гэтэл  Тээвэр, хөгжлийн банк зөвшөөрөөгүйгээр үл барам  шүүхэд хандан зарга үүсгэжээ. Учир юунд байв.

            2008 онд "Таван толгой” ХК-ийн хувьцаа Тээвэр, хөгжлийн банкны барьцаанд тавьж байхад нэгж үнэ 1000 гаруй төгрөг байсан байна. Зээл төлөгдөх 2010 онд  нэгж хувьцааны  үнэ 13800 буюу 13 дахин өссөн байж. Үүнийг соргогоор мэдэрсэн Тээвэр, хөгжлийн банкнаас санаачлан  "Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах” тухай гурван талт гэрээг 2011 оны гуравдугаар сарын 7-ны өдөр байгуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ өссөн учир хувьцаагаа зараад зээлээ ч төлье, ашиг орлогоо ч тэнцүү хуваагаад авья гэсэн тохироо байсан юм билээ.

            Ийм тохироо хийсэн учраас "Говь-Урал”, ОХУ-ын иргэн Романовский, Тээвэр, хөгжлийн банкны тус тусын хүлээх үүргийг тодорхойлсон гэрээг байгуулж  гарын үсэг, нотариатаар баталгаажуулжээ.  Гэрээнд  Тээвэр, хөгжлийн банк  нь "Таван толгой” ХК-ийн 1023100 ширхэг хувьцааг 2 226 345 216 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлд шилжүүлэн авах. Зээлийн төлбөрөөс илүү гарсан мөнгөн хөрөнгийг "Говь-Урал” ХХК-д шилжүүлэх үүрэг хүлэээжээ.

            Мөн хөрөнгийн биржид захиалга өгөх, бичиг баримт бүрдүүлэх, хүлээн авах асуудлыг хариуцаж, 2011 оны дөрөвдүгээр сарын 9-ний дотор хувьцааг борлуулах, мөн хугацаанд борлуулж эс чадвал "…хувьцаа зарагдаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тусгаж өгсөн байна.

ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн хувьд   "Таван толгой” ХК-ийн 1023100 ширхэг хувьцааг Тээвэр, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх, хувьцаа борлуулсны шимтгэлийг төлөх, зээлийн төлбөрөөс илүү гарсан мөнгөн хөрөнгийг Тээвэр, хөгжлийн банкнаас шаардах үүрэг хүлээсэн байна. "Говь-Урал” ХХК-ийн тухайд  зээлийн төлбөрөөс илүү гарсан мөнгөн хөрөнгийг Тээвэр, хөгжлийн банкнаас шаардах эрх, үүргийг хүлээсэн байдаг.

            Урт удаан үргэлжилсэн маргаан цэгцэрч  хувьцаагаа зарах,  дээрээ тултал Тээвэр хөгжлийн банк "новширч” эхэлжээ. Зээлийн өрийг төлөхийн тулд дундын өмч болох хувьцаагаа Романовский нэгэнтээ  ”Таван толгой транс” ХХК-д зарах оролдлого хийсэн юм билээ. Тэр оролдлого, гэрээ хэлцээрийг нь Тээвэр, хөгжлийн банкны нэхэмжлэлээр гурван шатны  шүүх хүчингүй болгосон түүхтэй.  Тээвэр, хөгжлийн банк дээрх оролдлогыг дахин сэргээж "Говь-Урал” компанийн өмч болох 1023100 хувьцааг  сонирхогч "Таван толгой транс”-д өгөхөөр  ”Эвлэрэлийн гэрээ”-г байгуулжээ.

            Банкны зүгээс шуудхан хэлэхэд монгол хэл мэдэхгүй Романовскийн гараар могой бариулахаар шийдэн   дундын өмч болох хувьцааг "Таван толгой транс” ХХК-д зарах шийдвэрт хүрчээ.  Энэ хууль бус наймаа буюу бусдын өмчийг булаасан хэргийг  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр баталгаажуулсан байх юм. "Говь-Урал” компанийн өмч болох 1023100 ширхэг хувьцаа яагаад гэнэт "Тавантолгой транс” ХХК-д шилжив гэсэн асуулт дахин гарч тайлбар нэхнэ.

"Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гаргасан мэдээллээр "Таван толгой” ХК-ийн 2014 оны гуравдугаар сарын нэгж хувьцааны ханш  5205 төгрөг байсан бөгөөд 1.023.100 хувьцааны нийт үнэ 5.325.235.500 төгрөг байжээ. Гэтэл эдгээр хувьцааг зөвхөн 800,000 доллараар үнэлэн шилжүүлж байгаа нь 2014 оны гуравдугаар сарын 10-ны өдөр (шүүхийн шийдвэр гарсан өдөр)-ийн Монголбанкны ханш болох 1776,97 төгрөгөөр бодоход зөвхөн 1.421.576.000 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр ОХУ-ын иргэн В.И.Яковлев, К.Д.Романовский Монгол Улсын иргэн Т.Батсүх, М. Буяннэмэх)-ыг 3.903.659.500 төгрөгөөр шууд хохироосон шийдвэр болсон байна.

Хүнийг өмчийг булаахад хүртэл хүндэтгэх шалтгаан хэрэгтэй Говь-Урал компанийн өмч болох таван тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг "Таван толгой транс” компанид 800 мянган ам.доллараар шилжүүлэх  шийдвэрийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр гаргахдаа хэд хэдэн ноцтой алдаа гаргасан аж.  Хамгийн түрүүнд ОХУ-ын иргэн Романовскийг шүүх хуралд оролцуулаагүй. Зээлээ төлчихвий гэж айсан Тээвэр хөгжлийн банкны удирдлага  Романовскийг монгол хэл мэдэхгүйг далимдуулан "…маргалдагч талуудын хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хийх бүхий л үйлдлийг мөн зөвшөөрч байгаа тул” гэсэн хоёрдмол утгатай гэрээнд гарын үсэг зуруулжээ.

           ОХУ-ын иргэн Романовский "Таван толгой транс”, Тээвэр хөгжлийн банкны хоорондын маргааныг зөвшөөрсөн байж ч болох.  Өөрөөр хэлбэл, малчныг эзгүй байхад үнээг нь зарж буйгаа шүүгч яагаад   мэдэрсэнгүй бэ.  ОХУ-ын иргэн Романовский "Миний хууль ёсны эрхийг зөрчихгүй байх шаардлагыг тавьсан атал надад орос хэл дээрх албан ёсны орчуулгыг хийж танилцуулалгүй, бичгийн утга санааг өөрчилж, улмаар шүүхийн шийдвэр гаргуулсан байна. Тэгээд ч миний бие эдгээр хувьцааг бүхэлд нь бие даан захиран зарцуулах эрхгүй” гэжээ.

Шүүгч С.Амардэлгэр энэхүү шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхгүйгээр гаргажээ.  Хууль бус шийдвэр гаргасан гэдгээ мэдсэн учраас төрийн нэрээр  алх цохин хана туурга босгосон байж ч болох шүү дээ.

 Таван жил сунжирсан таван  тэрбумын төгрөгийн маргааныг хоёр хоногийн дотор судлаад 30 минутын дотор шийдвэрлэхдээ ямар хор хөнөөл дагаж буйг бодож үзсэнгүй. Тээвэр, хөгжлийн банкны зээлийн барьцаанд байхын зэрэгцээ Монгол банкинд "Говь-Урал” ХХК-ийн төлөх өрийг барагдуулах баталгаа болохын хувьд гуравдагч этгээд-Монгол банкны хууль ёсны эрх ашгийг давхар хохироосноо мэдсэн болов уу.

Шүүгч нарын нөлөөнд автахвий, нөгөө гараараа авлига авчихвий гэхдээ цалин тэтгэмжийг нь нэмээд л байдаг. Гэтэл нэг иймэрхүү мэдлэг, мэргэжилдээ дулимаг нөхдүүд  мэр сэр мэдэн будилаад сууж  байх юм. Дээд тушаалын эрхмээсээ үүрэг авч зориг орсон С.Амардэлгэр шүүхийн нэр хүнд, шинэчлэлийг  шавартай нь хутгаж хаячихаад юу ч болоогүй инээмсэглэн алхаж явна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлж, зорьж байгаа Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөрийг түүний өөрийнх нь томилдог  С.Амардэлгэр мэтийн зарим шүүгчид уландаа гишгэж байна.

Э.Бат-Ууган

Ugluu-logo20

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

939 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex