Д.Цогтбаатар: Арван хувийн урьдчилгаатай зээлийн журам удахгүй хэрэгжинэ

945



 

Монголд сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Гэвч чанарын шаардлага хангахгүй, хямд материал, алдаатай зураг төслөөр барилга барих явдал арилахгүй байгаа юм. Барилгын салбар хүний амьдрах орчныг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах гээд бүх зүйлд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хэрэглэгчийн тав тух, сэтгэл ханамжийг хангахаас гадна хамгийн чухал нь чанартай байх ёстой. Тэгвэл цаашдаа барилгын салбарт "муу” бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байхад нөлөө үзүүлэх нэгэн тушаалыг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар гаргажээ. Энэ нь барилгын салбарт евро стандартыг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой. Евро стандарт гэдэг нь Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ. Үүнийг барилгын салбарт дагаж мөрдсөнөөр чанар, аюулгүй байдалд эрс өөрчлөлт гарах юм байна. Учир нь барилгын зураг төслөөс эхлээд угсралт, барилгын материалын үйлдвэрлэлд дээрх стандартыг баримтална. Мөн хилээр оруулж ирж байгаа барилгын материалд ч евро стандартыг хангасан байх шаардлага тавьж эхлэх юм. Ер нь манай улс бүх салбартаа евро стандарт нутагшуулах зорилго тавьж байгаа. Гэхдээ барилгын салбар анхдагч болж буй нь олзуурхууштай. Хэрэглэгч төлсөн мөнгөндөө тохирсон чанарыг авч чаддаг болно гэсэн үг. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа. 

 

Евро стандартыг мөрдөж эхэлснээр барилгын салбарт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

 

-Хамгийн гол нь барилгын чанар сайжирна. Европын стандартын онцлог нь чанар. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэснээр ашиглалтын явцад эдийн засгийн нөлөө үзүүлнэ. Тухайн барилга, орон сууцыг анх худалдаж авахдаа мөнгө төлнө. Дараа нь ашиглалтын явцад байнга засвар үйлчилгээ шаарддаг бол өндөр өртөгтэй болчихдог. Тиймээс евро стандартыг мөрдөж эхлэхээр ашиг- лалтын зардал бага болно. Хэрэглэгч урт хугацаанд эдийн засгийн хэмнэлттэй, чанартай орон сууцанд амьдрах ач холбогдолтой гэсэн үг.

 

-Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох журмыг баталсан. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Банкууд маш өндөр шаардлага тавьж байгаа учраас хамрагдахад хүндрэлтэй байна гэж үзэх хүн байна. Та салбарын сайдын хувьд үүн дээр анхаарч байгаа юу?

 

-10 хувийн урьдчилгаа төлж орон сууцтай болох ажил ёстой л өдөр хоно- гоор хэмжигдэж байна. Засгийн газраас гарах бүх шийдвэр долдугаар сард гар- чихсан. Сайдын зүгээс хийх ажил дуусч, одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Өнөө мар- гаашгүй таван яам хамтарсан гэрээнд гарын үсэг зурах ёстой. Уг нь өнгөрсөн баасан гаригт зурах байсан. Таван яам гэрээгээ баталсны дараа үлдсэн 20 хувьд баталгаа гаргах Хөгжлийн банк болон Монголбанктай гэрээ байгуулчихвал шууд хэрэгжээд эхэлнэ.

 

-Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг огцруулах тухай ярьж байна. Ээлжит бус чуулганы хугацаанд амжихгүй бол дахин ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ гэх зэргээр улайрчихсан байна. Та сайдаар ажилласан хугацаандаа энэ салбарт ямар ажлыг амжуулав. Ер нь ажил хийж, үр дүнг нь үзэх хугацаа танд байв уу?

 

-Өнгөрсөн хугацаанд чадлаараа зүтгэлээ. Салбартаа хэд хэдэн шинэ ажлыг эхлүүлж чадсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг ойлголт бага байлаа. Бид салбар гэдэг утгаар нь авч үзэж судалгаа, гаднын хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн бизнес нь ямар байгаа зэрэгт судалгаа хийж Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын дүр төрхийг тодорхойлж чадсан нь амжилт байлаа. Барилгын компаниудтай хамтран энэ судалгаагаа гаднынханд нэлээд сурталчилсан. Үр дүн ч сайн байна. Жишээ нь, Сингапурт очиж сурталчилгаа хийхэд маш олон хөрөнгө оруулагч Монголд ирсэн. Сингапурын хамгийн том, үл хөдлөх хөрөнгийн 20-оод компани ирж хөрөнгө оруулах ямар боломж байгааг судалж байна. Монголын компани тус улсад хувьцаагаа борлуулах боломжтой боллоо. Бид зөвхөн уул уурхайн компани гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа борлуулдаг гэсэн ойлголттой байсныг эвдсэн. Монголын анхны үл хөдлөх хөрөнгийн компани хувьцаагаа борлуулж эхэлсэн нь Монгол зөвхөн уул уурхайн орон биш, барилга байгууламж, барилгачидтай гэдгээ харуулах боломж юм.

 

-Түрээсийн орон сууц хөтөлбөр баталсан. Түрээсийн орон сууц заавал байх ёстой юу?

 

-Өнгөрсөн оны байдлаар 20 мянган айл түрээсийн байранд амьдардаг гэсэн судалгаа гарсан. Гурван сая хүн амтай улсад ийм хэмжээний айл түрээсийн орон сууцанд амьдарч байхад салбар нь байгаагүй гэж үзэж болно. Зах зээлийн нийгэмд хэрэглэгчдэд амьдрах орон сууцыг нь сонголттой байлгах ёстой. Заавал орон сууц худалдаж ав, эсвэл ипотекийн зээлд хамрагд гэж болохгүй. Ийм шинэ сонголтыг иргэддээ гаргаж өгөх ёстой. Ялангуяа орлого багатай, залуу гэр бүл, дөнгөж ажилд орж байгаа хүмүүс түрээсийн орон сууцанд амьдарч байгаад цаашдаа ипотекийн зээлд хамрагдаад хувийн орон сууцтай болох боломжтой. Тиймээс "Түрээсийн орон сууц” гэдэг цоо шинэ хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ нь шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй холбох асуудлыг ярьж байна. Энэ бол барилгын салбарт том хувьсгал. Хамгийн урт хугацаатай мөнгө нийгмийн даатгалын санд байна. Гэтэл энэ мөнгийг иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд ашиглахгүй өдий хүрсэн. Хэрвээ энэ мөнгийг сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэглэсэн бол барилгын салбар өдийд хөгжлийн өөр шатандаа орох боломжтой байсан.

 

-Барьж байгаа барилга харахаар айдас төрдөг болоод удаж байна. Энэ байдлыг засахын тулд ямар бодлого, шийдвэр гаргаж байгаа вэ?

 

-Барилгыг хүний амь насаар дэнчин тавьж барьж болохгүй. Тиймээс энэ тал дээр маш чухал бодлого барьж ажиллаж байна. Барьж байгаа барилгын ойролцоо явах ч аюултай байгаа нь үнэн. Дотор нь ажиллаж байгаа ажилтанд ч эрсдэлтэй. Гэтэл хохирсон иргэн буруутай болж хоцрох явдал ч байгаа. Тиймээс Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Үүнд барилгын салбар хүн төвтэй байх ёстой гэсэн бодлого оруулж олон заалт нэмж орууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дагаж мөрдөх журамд хариуцлагын тогтолцоог жигд хуваарилсан. Хариуцлагаас хэн ч бултах аргагүй гэсэн үг. Хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын байцаагчаас эхлээд хариуцлага хүлээнэ. Хариуцлагын гадна төр ч үлдэхгүй. Бас нэг шинэ зүйл гэвэл барилгын зөвлөх үйлчилгээ гэж огт байгаагүй ойлголтыг тусгаж өгсөн. Зөвлөх үйлчилгээний компани нь барилга барихаас эхлээд дуусах хүртэл чанар, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг 24 цагаар хянана. Төр ингэж 24 цагаар хянах боломж байхгүй шүү дээ. Тиймээс ийм хяналтыг оруулж байгаа. Ер нь барууны тогтолцоо ч ийм байдаг. Мөн сайдын шалгалт гэдэг хяналтын шинэ механизм бий болно. Урьдчилж мэдэгдэхгүйгээр барилгын ажилд гэнэтийн шалгалт хийх юм. Үүнээс гадна өнөөдөр барилгын баталгаат хугацаа гурван жил байгааг өөрчлөх заалт оруулсан байгаа. Яагаад хүний насан туршдаа амьдрах, үр хүүхэддээ өвлүүлэх учиртай орон сууц зурагт, хөргөгчтэй адил баталгаат хугацаатай байх ёстой гэж. Тиймээс барилгын эдэлгээний хугацаа гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Модон барилга 40 жил, бетон төмөр хийцтэй бол 50-60 жил болгож байна. Гэхдээ барилгын салбарт үе шаттай шинэчлэл хийх үүднээс хугацааг ингэж оруулсан. Уг нь барилгын эдэлгээний хугацаа 80-100 жил ч байх боломжтой.

 

-Барилгын компаниуд зуун жилийн настай гэж сурталчилдаг ч хэдхэн жилийн дараа хана нь цуурч нурж унахдаа дөхөх юм. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

 

-Барилгын компаниуд иргэдтэй борлуулалтын гэрээ байгуулахдаа но- гоон байгууламж, автомашины зог- соол, хүүхдийн талбай бүхий гоё зураг үзүүлдэг. Гэтэл ашиглалтад ороход тэр бүхэн нь байдаггүй. Тиймээс зураг дээр байгаа бүхэн байхыг хуулиар шаардана. Өөрөөр хэлбэл, барилгаа борлуулах үедээ ашиглаж байгаа сурталчилгааны материалыг гэрээний салшгүй хэсэг болгох юм. Сурталчилгаандаа хэрэглэсэн үг бүрийнхээ хариуцлагыг хүлээдэг болно. Барилгын компанитай нэг иргэн энэ бүх хариуцлага тооцох хүч хүрдэггүй, тиймээс төр үүнд орж дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ барилгын компаниа ч дэмжих үүднээс бизнесийг нь дэмжих заалтыг ч хуульд тусгасан. Тухайлбал барилгын тусгай зөвшөөрлийг гурван жилээр өгч байна. Монголд сонгууль дөрвөн жилд нэг болдог. Сонгуулийн өмнөх жил барилгын компанийн захир- луудыг даргын өрөөний үүдэнд суулгаж байгаад тусгай зөвшөөрлийг нь сунгадаг байх нь. Тиймээс сонгуулийн мөчлөгөөс гаргаж тусгай зөвшөөрлийг тав буюу арван жилээр өгдөг болно. 

 

М.АЛТАНЦЭЦЭГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

945 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex