Далайн хамгийн зартай дээрэмчид

1007

Далайн дээрэмчин гэхээр адал явдал, эр зориг, тэнгисийн тулаан, алт эрдэнэс, амь сөрсөн аялал санаанд буудаг. Далайн дээрэмчдийн тухай олон арван ном зохиол, кино гарч үнэхээр бодит зүйл шиг санагддаг. Үнэхээр ийм хүмүүс байж, тэдний түүхээс сэдэвлэн энэ бүхнийг бүтээсэн болоод тэр.  Гэхдээ далайн дээрэмчин бүрт өөрийн гэсэн онцлог, хувь тавилан бий.
Манай гаригийн түүхнээ нэр, ул мөрөө мөнхөлж үлдээсэн хамгийн зартай 10 дээрэмчний тухай өгүүлэх минь.....

1. Эдвард Тич (1680 – 1718)


"Хар сахал” хочтой Эдвард Тич бол түүхийн хамгийн зартай далайн дээрэмчин. Түүний хэрцгийлэл, хүчирхэг байдал, дарс, хүүхэнд дуртай байдал нь бүх цаг үеийн дээрэмчдийн дунд зартай. Тэрээр англи, умард америкийн мэдэлд байсан Карибын тэнгисийг бүхэлд нь чичрүүлж байсан хүн. Өндөр чац, тэвхгэр бие, хар сахал, сүлжсэн үс, өргөн хүрээт бүрх, хар цув, цэнэглэсэн долоон гар буу нь түүний имиж. Энэ бүхний сүрд дарагдсан дайснууд нь ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгдөг байсан гэдэг. 1718 онд далайн ээлжит тулааны үеэр Хар сахал 25 суманд оногдож шархадсан ч эцсээ хүртэл тулалдсаар сэлмээр цавчуулж нас барсан. 


                       2. Генри Морган (1635 – 1688)






Энэ бол дээрэмчдийн тухай Хуулийн нэг автор нь. Ямайкийн тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч, амбан захирагчийн орлогч байснаа далайн дээрэмчин болсон ойлгомжгүй нэгэн. Тэр цэргийн авьяаслаг жанжин, ухаалаг улстөрч байж. Дээрэмчдийн адмиралын амьдрал цуутай том том ялалтаар дүүрэн байсан. 1688 онд нас барахад нь Порт-Ройалийн гэгээн Екатерины сүмд оршуулсан ч  хүчтэй газар хөдлөлийн үеэр шарил нь далай дор орсон.



3. Уильям Кидд (1645 – 1701)




Хамгийн их цус асгаруулснаараа түүхэнд домог болж орсон дээрэмчин. Тэр хамгийн хэрцгий хүн байсан ч хөлөг онгоцны талаар хамгийн өндөр мэдлэгтэй нэгэн байж. Дэрээмчдийнхээ дунд асар их нэр хүндтэй. Түүний хийсэн тулаанууд дээрэмчдийн түүхнээ хамгийн их хэрцгий байсан. Далайд ч хуурай газарт ч ялгаагүй дээрэм хийдэг байсан түүний дээрэмдэж цуглуулсан эрдэнэсийг өнөө хүртэл эрсээр байгаа ч олооогүй л байгаа. 



                         4. Френсис Дрейк (1540-1596)





Хатан хаан Елизавет 1-ийн эрх барьж үеийн хамгийн нэртэй дээрэмчин, алдарт Магелланы дараа орох аялагч. Тэрээр далайгаар дэлхийг тойрч хүн төрөлхтний нээж таниагүй өчнөөн олон газрыг нээсэн байна. Олон тооны нээлт, ололт амжилт, олз омгоороо хатан хааны хайр хишгийг хүртэж байжээ






5. Бартоломью Робертс (1682 – 1722)




Хар Барт хочтой энэ хүний жинхэнэ нэр нь Жон Робертс. Хамгийн баян, хамгийн үл ойлгогдох дээрэмчин. Загалмай зүүж, Библи уншдаг энэ эр тансаг хувцаслаж, огт архи амсахгүй. Олон удаагийн тулаанд ялж хамгийн их, ойролцоогоор 300 тонн алт олзолж авсан. Тулааны үеэр өөрийнхөө хөлөг дээр буудуулж нас барсан. Хар Бартын дээрэмчдийн шүүх хурал шүүхийн түүхэнд том хэргийн нэгд ордог. 





                                                                6. Сэм Беллами (1689 - 1717)




Хиймэл үснээс татгалзсанаараа Хар Сэм нэр авсан гэдэг. Тэрээр өөрийн гэсэн бодол, эрмэлзэлтэй, ухаалаг ахмад, олз омогтой дээрэмчин байлаа. Түүний хөлөг дээр хар, цагаан арьстнууд адилхан л алба хаадаг байж. Тэр өөрийн мэдэлд хилийн хууль бус наймаачид, тагнуулчдыг бас авсан. Олон удаагийн тулаанаар их хэмжээний эрдэнэс гартаа оруулсан ч хайртай бүсгүйдээ очих гэж явах замдаа дайралтад өртөж амиа алдсан. 





7. Арудж Барбаросса (1473 – 1518)




Туркийн нэрд гарсан дээрэмчин. Харгислал, хайр найргүй аллага, урвагсдыг цэрлүүлдгээрээ алдартай нэгэн. Ах Хаиртайгаа хамт дээрэмчний замд орж Газрын дундад тэнгист алдраа дуурсгасан нэгэн. 1515 он гэхэд Ажирын эрэг бүхэлдээ түүний мэдэлд орсон байсан юм шүү дээ. Түүний удирдаж оролцсон тулалдаан аймшигтай цус урсгасан, хамгийн хэрцгий тулаан байдаг байсан гэдэг. Тлемсенд эсрэг талынхандаа бүслэгдээд тулалдаж байхдаа нас барсан. 




                                                                8. Уильям Дампир (1651 - 1715)





Английн далайгаар аялагч энэ эр дэлхийг гурвантаа тойрч судалгаа шинжилгээ хийн, шинэ газар орныг нээж явсан хүн. Салхины чиглэл, далай тэнгис дэх цаг хугацааг судалж шинжлэхэд  шаардлагатай хөрөнгө хуримтлуулахын тулд  далайн дээрэм хийх болсон. Тэр бас "Ертөнцийг тойрох шинэ аялал”, "Салхины чиглэл”, "Аялал ба тэмдэглэл” зэрэг ном зохиосон. Австралийн баруун хойд эрэг, Шинэ Гвиней, Вайгео арлын дундах газрыг түүний нэрээр нэрлэсэн байдаг. 





9. Грейс О’Мейл (1530 - 1603)





Эмэгтэй дээрэмчин, хөлгийн домогт ахмад гайхамшигт энэ эмэгтэйн  амьдрал жинхэнэ сайхан адал явдлаар дүүрэн. Тэр дээрмийн хэрэгт бас л авьяаслаг нэгэн байлаа. Эхний нөхрөөсөө гурав, хоёр дахь нөхрөөсөө нэг хүүхэдтэй ч тэр өөрийнхөө дуртай дээрмийн ажлаа хийсээр байсан. Хатан хаан Елизавета 1 түүнийг өөртөө алба хаахыг хүсч байсан ч тэрээр эрс татгалзсан гэдэг. 





            10. Чжэн Ши (1785 - 1844)




Дорно дахины уяхан энэ бүсгүй манай гаригийн хамгийн зартай эмэгтэй дээрэмчин байсан гэвэл итгэх үү. Хятадын энэ шавилхан бүсгүйн удирдлагад 70 мянган дээрэмчин багтаж байсан юм шүү дээ. Дэрэмчний ажлаа тэрээр нөхөртэйгөө хамт эхэлсэн ч түүнийгээ нас барсны дараа бүхий л эрх мэдлийг гартаа барьж чадсан юм. Тэрээр шийдмэг, авьяаслаг ахмад, дээрэмд шунасан тэр олон дээрмчдийг нэгтгэн удирдаж чаддаг зохион байгуулагч байжээ. Иймдээ ч тэр олон удаагийн тулаан, мөргөлдөөнийг ялан давж гарч байж. Сүүлдээ тэрээр тоглоом, эмсийн хүрээлэнтэй зочид буудал эзэмшин тайван амьдарч байсан гэдэг. 
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1007 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex