As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ

0

          Энэ парламентад "Эби”-гийн фракцаас цөөнгүй төлөөлөл байгаагийн нэг нь С.Эрдэнэболд. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр таван жил ажиллаж, улс төрийн хар, хорноос нь суралцсан нэгэн. Гэхдээ ганцхан хар, хор ч биш Ц.Элбэгдоржийн зан, замналаас үлгэрлэж, Харвардад хүртэл сураад ирсэн. Үнэндээ түүнийг "өвчсөн” юм шиг дуурайж, хажууд нь ажилласан хэдэн жилдээ ард түмэнд зүсээ таниулж, АН доторх бууриа засаж, 2016 оноос өөрийгөө улс төрд сойж эхэлсэн хүн бол С.Эрдэнэболд. Тодруулбал, тэр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч болж байлаа. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Р.Амаржаргалтай ханьсан Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг гэх МАН-ын гурвалд ялагдсан. Эцэст нь, тойргоо сольж, төвийн тавдугаар тойргийг тойглож байгаад өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болоод байна.

             С.Эрдэнэболдыг АН-д байраа олж, бууриа засахад Ц.Элбэгдоржоос гадна аав Ш.Сүхбаатар нь гол нөлөө үзүүлсэн. Аав нь Төв аймгийн Прокурорын газарт прокурор байсан, гавьяат хуульч цолтой нэгэн. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ч ажиллаж байв. Хамгийн ноцтой нь, одоо Ш.Сүхбаатар УИХ-ын гишүүн асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лу.Болдын эзэмшдэг "Бодь цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Мөн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн "Бодь констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оныг хүртэл ажилласан. Мөн саяхан Л.Болдын аавын тухай "Сономын Лувсанвандан” номыг гардан бичиж, хэвлүүлсэн. Товчхондоо, ах дүү, амраг саднаас өөрцгүй дотно холбоотой явж ирсэн гэж болно. Л.Болдын хувьд АН-аас хөөгдөх хүртлээ "акул”-уудынх нь нэг байсан. Элчин сайдаар явахаасаа өмнө "Шинэ нам алсдаа АН-тай нэгдэнэ” гэсэн удаа ч бий. Энэ агуулгаар харвал, С.Эрдэнэболдод нэг талаас Ц.Элбэгдорж, нөгөө талаас Ш.Сүхбаатар, Л.Болд хоёрын хамтрал дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэболд дээрх хүмүүсийн аль алиных нь эрх ашгийг хамгаалахаар Төрийн ордонд төвхнөсөн гэсэн үг.

              УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Марс си” ХХК-ийг Амарын Мөнхнаст, Батбилэгийн Агваанцэрэн, Бадарчийн Одбаясал, Гинжбаатарын Амгаланбаяр нартай хамтран эзэмшдэг. Уг компани нь барилга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн С.Эрдэнэболд нь эхнэр Д.Уранзаяатайгаа "Тусч ногоон гар” ТББ, "Жак-Уэтерфорд сан”, "Марс Ви” санг хамтран эзэмшдэг. Эдгээр сан нь түүх судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, сансрын технологи, инновацийг дэмжих, энэ төрлийн судалгаанд хөрөнгө оруулалт хийх, сансрын тухай марс гарагтай холбоотой шинжлэх ухааны мэдээ, мэдээллийн сан үүсгэх, иргэдэд хүргэх, судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлэх төрлийн бизнес эрхэлдэг. 

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дотоодын хадгаламжиндаа 316 сая төгрөгтэй ч аав Ширчингийн Сүхбаатартаа 180 сая төгрөгийн өртэй гэж хөрөнгө орлоготоо мэдүүлжээ. Мөн тэрбээр 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хаус, нийтийн гурван орон сууцтай бол Lexus-570, Jimny, микро автобусаа 434 сая төгрөгөөр үнэлжээ. Харин жилийн нийт орлогоо 62 сая, гэр бүлийн орлогоо 52 сая гэж мэдүүлсэн байна.

Хоржоонтой нь, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан нэгэн. Тодруулбал, тэрбээр 2007 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургуульд Хууль зүйн магистр хамгаалжээ. Ингээд нэг жилийн дараа эх орондоо эргэж ирээд, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр зургаан жил ажилласан байна.

Бизнес, тендерийн олигтой түүхгүй түүний төрд "тэмүүлсэн” гол зорилго Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төр дэх нөлөөллийг сулруулахгүй байх, ааваар нь дамжсан "Бодь” группийн зарим эрх ашгийг хамгаалах гээд тэлээ хурга, улаан хамгаалагчийн дүр л бололтой. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.