Эверестэд гацсан 900 уулчныг аварчээ
Эверест ууланд их хэмжээний цас орсны улмаас гацсан 900 орчим уулчдыг аварчээ. Төвөдийн өөртөө засах орны Тингри шяний нутагт өнгөрсөн Бямба гаригаас эхлэн их хэмжээний цас орсон гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байсан. Уулчид авч явж байсан хоолны тогоо, аяга зэргээр цас ухаж, шуурганаас амьд гарч чадсан байв. Аврах ажиллагааны үр дүнд Мягмар гариг (2025.10.07) гэхэд 580 явган аялагч, 300 гаруй хөтөч болон бусад ажилчдыг баазаас буулгаж чадсан байна. Мөн Ням гаригт Чинхай мужийн 4000 метрийн өндөр ууланд их хэмжээний цас орж, олон уулчин дарагдсан байсан. Мэдээллийн дагуу 250 гаруй хүнийг аварсан ч нэг хүн гипотерми болон өндрийн өвчний улмаас нас баржээ.
Сэтгэгдэл байхгүй байна.