С.Бямбацогт хятад ногоотой тэмцэнэ
ИХ-ын гишүүн С.Бямбацогт хятад ногоотой тэмцэхээр шийджээ. Тэрээр эх орны хөрсөнд ургасан ногоог Хятад улсад үйлдвэрлэгдсэн ногооноос хамгаалахын тулд "Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна” гэдгээ өөрийн твиттер хуудсаар дамжуулан жиргэжээ.
Монголын хөрсөнд ургасан ногоо Хятад улсаас импортолсон орж ирсэн ногооноос чанарын хувьд илүү боловч үнэ хямд учраас иргэд өмнөд хөршийн төмс хүнсний ногоог худалдан авах нь их. Үүнээс болж, хүнсний ногоо тариалагчид алдагдал ихээр хүлээх нь бий. "Гачуурт” компанийн захирал Л.Чинбат "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухай мөн хөндөж, хураасан төмсөө хэрхэн арчилж, хэрэглэгчдэд хүргэдэг тухай ярьсан юм. Түүний яриагаар бол "Гачуурт”-ын төмсийг худалдаачид аваад хятад төмстэй холиод "Монголын хөрсөнд ургасан төмс” гэж зардаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүнсний ногоочдоо хамгаалах зорилгоор хууль санаачлах болж байна. Тэрээр өнгөрсөн өдрүүдэд Ховд аймагт ажиллахдаа шинэ ургацын сонгино худалдаанд гарсан байхтай таарч, ийм сэдэл авсан бололтойдог шүү.
Sandag BYAMBATSOGT @BYAMBATSOGT_S
Ховдын хөрсөнд ургасан ногоонууд. Шинэ сонгино гарсан бна.. Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна.